MSports logo
Яннис Антетокунмпо болон Алперен Сэнгүн нар "Турк-Грек" гэсэн мөргөлдөөнийг намжаажээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 17

  • Яннис Антетокунмпо болон Алперен Сэнгүн нар "Турк-Грек" гэсэн мөргөлдөөнийг намжаажээ

    Саяхан болж өнгөрсөн Евро Баскет-2025 тэмцээний дараахан Турк болон Грекийн шүтэн бишрэгчид олон нийтийн сүлжээгээр хоорондоо ширүүн маргаан үүсгэсэн.

    Тодруулбал тус хоёр улсын түүхэн дэх хар бараан дурсамжтай холбоотой юм. 1919-22 оны үед Грек-Туркийн дайны төгсгөлд 1922 онд Грекчүүд Эгийн далайн эрэг дэх Смирна хотыг шатаасан бараан түүх бий.

    Хагас шигшээд Грек, Туркийн багууд тоглож, 94:68-ын харьцаатай Сэнгүний баг ялалт байгууллаа. Тоглолтын дараа Сэнгүн "Далайн цаг агаар сайхан биш гэж үү?" хэмээн өөрийн цахим сувгаараа дамжуулан зураг оруулсан нь гал дээр тос асгасан үйл явдал болов.

    Грек хүрэл медалийн төлөө Финландыг хожсоны дараа тус Яннис өөрийн "Instagram Live"-т Туркийн далбааг гутаан доромжилсон харагдав. Ийнхүү хоёр тоглогч аль аль нь Турк, Грекийн түүх, туг далбааг гутаасан үйлдлүүд гаргаад амжлаа.

    Энэ бүх үйл явдлын дараа хоёр тоглогч хоёулаа болсон бүх үйл явдлын дараа уучлал гуйлаа.



    Сэнгүн

    "Грекийн тоглолтын дараах миний нийтлэл харилцааны алдаа байсан. Би Грекчүүдийг маш их хүндэлдэг. Ямар ч та бүхнийг гутаах зорилго байгаагүй"



    Антетокунмпо

    "Би шууд дамжуулалтын үеэр хэн нэгнийг үл хүндэтгэсэн үг хэллэгт хариулахдаа зохисгүй тайлбар хийсэн. Миний зорилго хэзээ ч хэн нэгнийг гомдоохгүй. БАС ҮНЭХЭЭР УУЧЛААРАЙ. Надад Турк улсыг болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг хайрлаж, хүндлэх зан чанар бий. Ингэж л аав, ээж маань биднийг хайр хүндэтгэлтэй өсгөсөн" гэжээ.

    Ийнхүү Дэлхийн од хоёр тоглогч бие биедээ хүндэтгэлтэй хандсаны дараа "Instagram" платформ хамтарсан пост оруулсан нь олон Турк болон Грекийн шүтэн бишрэгчдийг тайвшруулаад байна.

    Уг нийтлэлд:

    Бид эх орноо хайрлахын төлөө тоглодог.

    Бид энэ тоглоомонд дуртай байхын тулд тоглодог.

    Бид хүндэтгэлтэйгээр тоглодог.

    Спорт биднийг салгах биш нэгтгэхийн тулд бүтээгдсэн гэдгийг бид үргэлж санаж байна 🇹🇷 x🇬🇷 гэсэн байна.

    Яннис Антетокунмпо болон Алперен Сэнгүн нар "Турк-Грек" гэсэн мөргөлдөөнийг намжаажээ