MSports logo
ПАРИС 2024: Хүндхэн зоонд учраа таарсан Испани болон Грекийн шигшээ багуудын тулаанд Испани илүүрхлээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 30

  • ПАРИС 2024: Хүндхэн зоонд учраа таарсан Испани болон Грекийн шигшээ багуудын тулаанд Испани илүүрхлээ

    Парисын олимпын сагсан бөмбөгийн төрөлд А хэсэгт өрсөлдөж буй Испанийн шигшээ болон Грекийн шигшээ багуудын тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын үндсэн цагт сүүлийн хоёр үе илүү явсан Испаничууд 84-77 харьцаатай ялалт байгууллаа. 

    Тоглолтыг тоймловол:

    -С.Алдама шигшээ багийнхаа шилдэг тоглогч гэдгээ дахин баталж 19 оноо, 10 самбартай дабл дабл гүйцэтгэхдээ хоёр хаалт нэмэрлэв.
    - 6 дахь олимпын наадамдаа оролцож яваа Испанийн сагсан бөмбөгийн амьд домог Р.Фернандез шигшээ багийн ямар чухал тоглогч гэдгээ дахин харууллаа. Эгзэгтэй үеүдэд түүний хийсэн алсын зайн шидэлтүүд эсрэг багтаа хүнд цохилтууд өгч байв. Өнөөдөр алсын зайнаас 6/3 50%-тай
    -Л.Браун-ыг магтахын аргагүй. Довтолгоонд чанартай оролцож, хамгийн гол нь түүний өгсөн 10 оновчтой дамжуулалт багт нь ялалт байгуулахад том тус хүргэв.
    -Нөгөө талд Яннис Антетокоунмпо 27 оноо, 11 самбартайгаар багаа тэргүүлсэн ч эцсийн цэгийг тавих тоглогч Грекээс олдсонгүй.
    -Сүүлчийн довтолгоонд оноо 80-77 дээр гурван оноо дутуу байхад чухал шидэлтийг Яннис алдсанаар тэнцүүлэх боломжтой тоглолтоо алдлаа.
    -Ийнхүү А хэсэгт Испани Австралид нэг хожигдолтой, Грекийг нэг хожсон амжилттай яваа бол Грекийн шигшээ Канад болон Испанид дараалан хожигдож тун тун хэцүү байдалд орлоо.