MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 30

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

    Монголын усан спортын түүхэнд нэрээ мөнхөлж яваа залуу тамирчин ОУХМ Б.Энхтамир өнөөдөр Парисын наадамд эх орноо төлөөлөн анх удаа олимпын тайзан дээр уралдлаа. Парисын "Paris La Defense" ордонд 100м-ийн чөлөөт сэлэлтийн уралдаанд өрсөлдсөн тэрбээр дөрөв дэх гараанд гарч уралдав. Орон орны шилдгүүдтэй өрсөлдсөн өрсөлдөөнд 50:81 секундийн амжилттайгаар гараандаа 5-р байр эзэллээ. 

    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

    Монгол улсын 100м-ын чөлөөт сэлэлтийн дээд амжилтыг эзэмшдэг Б.Энхтамир өмнө нь өөрийн үзүүлж байсан 51.55 амжилтаа ахиулан 50:81 болгосноор дахин Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож байна. 

    Тус төрөлд нийт 79 тамирчид өрсөлдсөнөөс манай тамирчин 50-р байрт жагслаа. Урьдчилсан шатанд АНУ-ын тамирчин Алекси Жэк 47.57 амжилттайгаар бүх тамирчдыг тэргүүлжээ. 

    2004 онд төрсөн 20 настай залуу тамирчны хувьд анхны олимп нь байсан бөгөөд түүнд дахин Лос Анжелесийн олимпод оролцох бүрэн нөөц чадамж байгаа билээ. 

    Дашрамд дурдахад түүний төрсөн эгч ОУХМ Б.Энххүслэн анх удаа олимпын наадамд албан ёсоор эрхээ авч оролцон түүх бүтээсэн ба 200м чөлөөт сэлэлтийн төрөлд хоёр дахь гараанд гарч уралдан 1:59.94 амжилттайгаар 18-р байранд орсон. 

     

    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
    ПАРИС 2024: ОУХМ Б.Энхтамир Парисын наадамд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

    Гэрэл зургийг Ч.Ганбат