MSports logo
Парис 2024: Эрэгтэй скейтбордын гудамжны төрөлд Япон улсын Юто Хоригоме тэргүүллээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 30

  • Парис 2024: Эрэгтэй скейтбордын гудамжны төрөлд Япон улсын Юто Хоригоме тэргүүллээ

    Парисын олимпын эрэгтэй скейтбордын гудамжны тэмцээн Парисын нарны хурц туяагаар гийгүүлсэн Эйфелийн цамхгийн хажууд, Елисейн тансаг талбайд болж өндөрлөлөө. Хөгжөөн дэмжигч үзэгчид, алдартан одууд, олон зуун шүтэн бишрэгчид орон орны тамирчдаа дэмжин үзэж байлаа. Тус тэмцээний финалд Токиогийн олимпын медаль хүртсэн тамирчид болох Японы тамирчин Юто Хоригоме, АНУ-ын тамирчид Нижа Хьюстон, Итон нар багтсан юм. Тэднийг шөвгийн наймд үлдэхэд Япон болон АНУ-ын олон шүтэн бишрэгчид дэмжиж байлаа. Тэд нийтдээ "X Games" скэйтбордын ДАШТ-нд удаа түрүүлсэн дэлхийн шилдгүүд байлаа. 

    Парис 2024: Эрэгтэй скейтбордын гудамжны төрөлд Япон улсын Юто Хоригоме тэргүүллээ

    Шийдвэрлэх торгон мөчид гудамжны тэмцээний тайзны гурван томчууд болох Японы Юто Хоригоме, мөн АНУ-ын Нижа Хьюстон, Итон үлдсэн. Гүйлттэй хэсгийг тэргүүлсэн Хьюстон дөрөв дэх раунд хүртэл трик оролдлогоо амжилттай хийж дээд байр сууриа хадгалж чадлаа.

    Харин Хоригоме гурван оролдлогоо бүгдийг нь амжилттай гүйцэтгэсний эцэст тав дахь буюу сүүлчийн эргэлтээ амжилттай гүйцэтгэн 270 оноо авч, финалын хамгийн өндөр оноо болох 97.08 оноог дунджилснаар нэгдүгээр байрт шалгарлаа. 

    Парис 2024: Эрэгтэй скейтбордын гудамжны төрөлд Япон улсын Юто Хоригоме тэргүүллээ
    Парис 2024: Эрэгтэй скейтбордын гудамжны төрөлд Япон улсын Юто Хоригоме тэргүүллээ