Эмэгтэй харваачид багаараа 10 олимп, 40 жил дараалан “Босоо” байж, олимпын аварга боллоо. Байт харвааны эмэгтэйчүүдийн багийн харваанд нийт 12 орны 36 тамирчин өрсөлдөж, БНСУ-ын баг тамирчид итгэл төгс энэ төрөлдөө түрүүлэн “Парис 2024” наадмын аварга болж байна. Ингэснээр 1988 оны сөүлийн олимпоос хойш буюу байт харвааны багийн төрөл нэмэгдсэн наадмаас хойш 10 олимп дараалан Өмнөд Солонгосын баг тамирчид алтан медаль хүртэж өвөрмөц амжилтын эзэд болоод байна.
Тэд шигшээд БНХАУ-ын багийг илүүрхэн хожиж байт харвааны төрөлд эхний медалиа хүртсэн бол хүрэл медалийн эздээр Мексикийн баг тодорч олимпын наадмын түүхэн дахь байт харвааны эмэгтэй багийн төрөлд анхны медалиа хүртлээ.
ПАРИС 2024: БНСУ-ын эмэгтэй харваачид түүх бүтээсээр
Ө
Өсөхбаяр
7 сарын 30