The MongolZ vs 9z (13:3, 13:5)
Эхний тоглолтод The MongolZ багийн хувьд бүх зүйл төлөвлөгөөний дагуу хурдан дуусаж, 9z баг зөвхөн хоёр мапын нийлбэрээр 8 раунд авсан байна. Багийн ахлагч Garidmagnai "bLitz" Byambasuren шилдэг тоглогчоор тодорч, зөвхөн багийг удирдаад зогсохгүй 1.52 үнэлгээтэй гайхалтай үзүүлэлт үзүүлжээ.
The MongolZ vs FURIA (15:19, 11:13)
Дараа нь The MongolZ баг FURIA-тай таарчээ. Бразил баг тэмцээний турш бараг ялагдашгүй мэт байсан бөгөөд шийдвэрлэх мөчүүдэд төгс тоглолт үзүүлж байсан юм. Гэсэн ч The Mongolz энэ тулаанд хожихын тулд ихээхэн тэмцсэн. Эхний газрын Dust2 дээр, The MongolZ 5:9-аас 12:12 болж, тоглолтыг нэмэлт цагт хүргэж, улмаар 15:13-аар тэргүүлж байлаа. Гэвч FURIA дараалсан зургаан раундыг авч, эхний мапд илүүрхэв. Дараагийн мап Mirage, The Mongolz баг эхэндээ 10:4-ийн давуу талтай байсан ч хамгаалалт нь хоёрдугаар хагаст суларч, FURIA эргэн сэргэж, 13:11-ээр ялалт байгуулсан байна.
The MongolZ vs 9z (13:7, 13:11)
Гурав дахь тоглолт плейоффын эрхийн төлөө. The MongolZ ба 9z баг хоёр хоногийн өмнө хоорондоо тоглосон байсан тул аль аль баг нь бие биеийхээ тактикийг сайн мэдэж, бэлэн байсан юм. Өмнөх тоглолтод Dust2 мап дээр 13:3-аар хожигдсоны дараа 9z энэ удаад Nuke-г сонгожээ. Өмнөхөөсөө дөрвөн раунд илүү авч чадсан ч эцэст нь The MongolZ багт 13:7-оор ялагдсан байна. Хоёр дахь мап Ancient дээр Аргентины баг түр зуурын найдлага олж, зургаан раундыг дараалан авсан. Гэвч энэ үед Монголын баг үнэхээр сэтгэл зүйн хүч чадлаа харуулж, хамгийн чухал мөчүүдэд гол оо эзэлж, тоглосон. Хоёрдугаар хагаст оноо таван удаа тэнцэж байв. 7:7, 8:8, 9:9, 10:10, 11:11 гэхдээ эцэст нь Монголын баг сэргэж, сүүлийн хоёр раундыг авч тулааныг ялалттай дуусгасан байна.
The MongolZ vs NAVI (9:13, 13:3, 10:13)
Энэхүү тоглолтоос өмнөх харьцуулалтаар NAVI баг илүүрхэн, 4-2 гэсэн давуу статистиктай байв. Born to Win уриатай NAVI баг нь үргэлж The MongolZ-д сорилт учруулдаг байсан бөгөөд энэ удаагийн тулаан ч ялгаагүй байлаа.
Монголын баг эхний мап дээр Mirage-д 9:13-аар хожигдсон ч, дараагийн мап Nuke дээр NAVI-г 13:3-аар дарж, бүрэн давамгайлсан тоглолт үзүүлжээ. Эцсийн шийдвэрлэх мап Ancient дээр зөвхөн Azbayar "Senzu" Munkhbold л өөрийн ритмээ олж тоглосон ч, түүний гайхалтай үзүүлэлт багийг эргүүлэхэд хангалтгүй байлаа. Тоглолт эцэстээ The MongolZ багийн 10:13-ээр ялагдалтай дууссан байна.
The MongolZ vs Aurora (14:16, 13:10, 16:14)
Гуравдугаар байрны тоглолтод эхний мап Inferno нэмэлт цагт шийдэгдэж, Туркийн баг арай илүү тоглож 16:14-аар ялалт байгуулсан байна. Дараагийн мап Mirage, Монголын баг эхний хагаст 4:8-аар хожигдсон ч хүчтэй эргэн ирэлт хийж, үндсэн цагт 13:10-оор ялалт байгуулжээ. Гол баатар нь Azbayar "Senzu" Munkhbold байсан бөгөөд 30 килл хийсэн ба гайхалтай 2.0 үнэлгээтэй тоглосон юм. Шийдвэрлэх мап Nuke тулаан төгсгөл хүртэл хэн хэнд ч давамгай байдал үүсгэсэнгүй. Нэмэлт цагт багийн ахлагч Garidmagnai "bLitz" Byambasuren тоглолтыг удирдсан бөгөөд эцэст нь Монголын баг 16:14-өөр хүндхэн ялалт байгуулж, хүрэл медаль хүртжээ. Aurora багийг хожсоноор The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрыг баталгаажуулсан байна. Тэмцээний туршид зөвхөн хоёр тоглолтод ялагдаж, аль аль нь финалд шалгарсан FURIA болон NAVI багуудтай өрсөлдсөн. Шилдэг тоглогчоор "Senzu" М.Азбаяр тодорч, 1.21 үнэлгээний дундаж үзүүлэлт үзүүлсэн нь тэмцээний MVP KSCERATO-гийн 1.18 үнэлгээтэйгээс ч өндөр байжээ.