MSports logo
ЖА МОРАНТ “TIME” СЭТГҮҮЛЭЭС ГАРГАСАН 2022 ОНЫ ДЭЛХИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЗУУН ЗАЛУУГИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 28

  • ЖА МОРАНТ “TIME” СЭТГҮҮЛЭЭС ГАРГАСАН 2022 ОНЫ ДЭЛХИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЗУУН ЗАЛУУГИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ

    Америкийн алдарт “TIME” сэтгүүлээс гаргадаг “The 100NEXT” жагсаалт гаргажээ. 2019 оноос хойш гаргаж байгаа энэхүү жагсаалт нь тухайн жилийн урлаг, спорт, шинжлэх ухаан, улс төр, бизнес, анагаах ухаан зэрэг салбар бүрийн  манлайлагч, ирээдүйг тодорхойлох зуун залуу эрхмүүдийг нэрлэдэг байна. Энэ жилийн “The 100NEXT” жагсаалтад “NBA”-н залуу од Мемфис Гриззлес багийн холбогч Жа Морант багтжээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 27.4 оноо, 6.7 дамжуулалт 5.7 дамжуулалт дунджилж бүх оддын тоглолтод анх удаа сонгогдон, бүх NBA-н хоёрдугаар багт нэрлэгдэж, оны амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртэхийн сацуу багаа хасагдах шатанд хөтөлсөн билээ. Өдгөө ердөө 23 настай Америк залуу энэ зуны солилцоо наймааны цонхоор Мемфис Гриззлес багтайгаа таван жилийн 231 сая долларын гэрээний сунгалт хийж санхүүгийн хувьд ч онцгой жилийг өнгөрүүлсэн юм.

      Энэхүү жагсаалтад түүнээс гадна талбайн теннисийн Дэлхийн чансааны номер нэг Карлос Алкараз, Челси клубийн эмэгтэй багийн довтлогч Сэм Керр, Дэлхийн аваргын 200 метрийн гүйлтийн хүрэл медальт Эррион Найтон, NBC телевизийн NBA болон NFL-ийн тайлбарлагч Мери Тейлор зэрэг зэрэг спортын зүтгэлтнүүд нэрдэгджээ. Мөн “TIK TOK” од Хаби Лэйм, реппер Жак Харлоу, дуучин “SZA” зэрэг олны танил эрхмүүд энэ оны жагсаалтад багтсан байна.

     

    Э.Мандалбаяр