MSports logo
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХНИЙ ДОЛОО ХОНОГИЙН БАЙДЛААР
  • А
    Админ

    9 сарын 27

  • ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХНИЙ ДОЛОО ХОНОГИЙН БАЙДЛААР

    Эмэгтэйчүүдийн Волейболын Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Польш болон Нидерланд улсын долоон хотод амжилттай зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд эхний долоо хоногийн байдлаар “А” хэсгийг Итали улс ганц ч хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байгаа бол “B” хэсэгт Доминикан болон Польш улсын багууд хоёр хожилтой нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж байна. Сүүлийн хоёр ДАШТ-д тэргүүн байр эзэлсэн АНУ, Серби улсууд “C” хэсэгт Герман, Болгар, Канад, Казахстаны хамтаар багтаад байна. С хэсгийг АНУ, Герман, Сербийн багууд адил хоёр хожилтойгоор тэргүүлж байгаа юм.  Тус хэсгийн үлдсэн багууд хараахан хожил авч чадаагүй тэмцээнээ үргэлжлүүлж байна.

    Харин тэмцээний “D” хэсэгт Ази тивийн Япон, БНХАУ болон Бразил улсын багууд эхний гурван байрыг эзэлж байгаа бол Чех, Аргентин, Колумб улсын багууд дараагийн шатанд шалгарахын төлөө хэсгийн шатны үлдсэн өдрүүдэд хожигдох эрхгүй тоглолтуудыг хийхээр болоод байна.   
    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд 10 дугаар сарын 4-нийг хүртэл болох ба  нэг баг хэсэгтээ таван тоглолт хийж, дөрвөн баг дараагийн шатанд шалгарах юм.