MSports logo
ОРОСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДАВЫДОВА ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 27

  • ОРОСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДАВЫДОВА ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ

    ОХУ-ын Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын таван удаагийн алтан медальт Анастасия Давыдова эх орноосоо дүрвэсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Давыдова Оросыг орхисон нь Украины дайнд оролцох цэргийн нөөцийг хэсэгчлэн дайчлах, Спортын яам үндэсний удирдах байгууллагуудад гадаад дахь бэлтгэл сургуулилтаа түр зогсоох тушаал өгсөнтэй холбоотой юм. Төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр Давыдова Орос руу буцах бодолгүй байгаагаа Москва дахь уран сайхны усан сэлэлтийн ажилтнуудад мэдэгдсэн байна. Давыдова эх орноо орхин явсан тухай Оросын усанд сэлэлтийн ахлах дасгалжуулагч мөн мэдээлжээ. Давыдова ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа орхиогүй гэж Оросын олимпын хорооноос мэдэгдэж байна. Давыдова Оросын урдаа барих тамирчдын нэг байсан бөгөөд нэр хүндтэй тамирчны карьерын дараа энэ үүргийг гүйцэтгэх болсон билээ.

     
    Тэрбээр Афин 2004, Бээжин 2008, Лондон 2012 зэрэг олимпын наадмуудаас таван алтан медалийг эх орондоо авчирч байжээ. Олон улсын олимпийн хороо Украины дайнаас болж Оросын тамирчид болон шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглохыг зөвлөсөн ч Оросын тамирчдын эрхийг түдгэлзүүлээгүй байна. Оросын олимпын хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков Украины дайныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт тамирчдыг тулалдаанд дуудсан тохиолдолд тэднийг хүндэтгэж, нэр төрийн хэрэг гэж хүлээн авах ёстой хэмээн мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Владимир Путин дайны хүчин чармайлтыг даамжруулсаны дараа Финлянд, Гүрж, Казахстан, Монгол улстай Оросын хуурай газрын хил дээр дүрвэгсдийн урт дараалал үүсээд байна. Мөн тус улсаас гадагш нисэх эрэлт их байгаа бөгөөд хүмүүс тэднийг тулалдах тушаал өгөх, эсвэл байлдааны насны эрчүүдийг Оросоос гарахыг хориглосон тогтоол гаргах вий гэж эмээж байна.