MSports logo
ЖЕЙЛЭН БРАУН УЛИРЛЫН СҮҮЛД ӨМССӨН ПҮҮЗЭЭ ЗУНЫ БЭЛТГЭЛИЙН ТУРШ ӨМСЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 27

  • ЖЕЙЛЭН БРАУН УЛИРЛЫН СҮҮЛД ӨМССӨН ПҮҮЗЭЭ ЗУНЫ БЭЛТГЭЛИЙН ТУРШ ӨМСЖЭЭ

    Бостон Селтикс 2022-23 оны NBA-ийн улирлын бэлтгэлийн баазын бүрэн жагсаалтыг албан ёсоор гаргасан бөгөөд баг нь одоогоор нийт 20 тоглогчтой байгаа нь лигийн дүрмээр улирлын гадуур зөвшөөрөгдөх дээд хэмжээ юм. Тус багийн гол тогдогчдын нэг Жейлен Браун өнгөрсөн улиралд НБА-гийн финалд шалгарч чадаагүй Бостон Селтиксийн зовлонг мартахгүйн тулд өнгөрөгч зуныг бүх хүчээ дайчлан ажиллаж өнгөрүүлжээ. Зуны бэлтгэл болгондоо тэрбээр өнгөрсөн улиралд Голден Стэйт Уарриорсын эсрэг улирлын 6 дахь тоглолтын үеэр өмсөж байсан “Nike Kobe V” пүүзээ өмсдөг байжээ. "Энэ зун, би улирлын сүүлчийн тоглолтод өмссөн пүүзээ бэлтгэл болгондоо өмссөн" гэж Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Жэйлин Браун ярилаа. “Бэлтгэл, хүчний дасгал, үндсэн дасгал бүртээ гээд зуны туршид би тэрхүү пүүзээ өмссөн. Хэрэв миний пүүзийг одоо харвал салж унахад ойрхон харагдаж байгаа. Гэхдээ би үүнийг өөртөө сануулах гэж зориуд зунжин өмссөн юм." гэлээ.

    Тэрбээр шаардлагатай үеүүдийг сануулах үүднээс гэртээ өлгөхөөр болжээ. "Өнгөрсөн улирал манай баг хэрхэн дууслаа гэдгийг бодож, би энэ жил эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн жил бидэнд сайн ажилласан олон зүйл бий. Мөн өөрөөр хийхийг хүссэн олон зүйл ч байна. Тиймээс энэ нь улирлын гадуур, энэ зун би өнгөрсөн улирлын төгсгөлийг санан, тэр үе рүүгээ эргэн ирж, улирлыг дахин эхлүүлэх боломжтой байхын тулд өөрийгөө шахаж байсан.  Энэ зун тийм ч сайхан байсангүй. Гайхалтай зун байсан ч өнгөрсөн улиралд шилдэг багуудын нэгтэй таарч финалд шалгарч чадаагүй минь бодогдосон учраас тийм ч сайхан зун байсангүй. NBA-ийн түүхэнд ч юм уу, ямар ч байсан. Бид талбай дээрээ 2:1-ээр хожиж байсан. Тиймээс тоглолт бүрийг задалж бодохоор, 4-р тоглолт болон бусад тал дээр тийм ч сайн байгаагүй. Тиймээс би одоо буцаж ирэхдээ баяртай байна.” гэв. Селтикс улирлын өмнө Шарлотт Хорнетс, Торонто Рэпторс багуудтай 10-р сард тоглох хуваарьтай байна.

    Н.Бэлгүүн