MSports logo
Фиба 3Х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр австрид эхэлж байна
  • А
    Админ

    5 сарын 29

  • Фиба 3Х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр австрид эхэлж байна

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 ДАШТ-ий найм дахь удаагийн тэмцээн өнөөдөр Австрийн Вена хотноо эхэлж байна. "Парис-2024" олимпийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн эрхийн төлөөх аялал үүгээр эхэлж байна. Вена хотод ням гараг хүртэл тэмцээн үргэлжилж аваргууд  тодорно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалд дөрвөн хэсэгт хуваагдан хэсэг бүрт 5 баг өрсөлдөх юм. Тэмцээн Вена хотын захиргааны талбайд явагдах юм. Сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд Парис-2024 олимпийн эрх олгох тэмцээнд оролцох бөгөөд дараа нь эрэгтэй гурав, эмэгтэй гурван баг наадамд оролцох эрхээ баталгаажуулна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээнд таван удаагийн аварга Серб Европын хүчирхэг Франц, Герман, AmeriCup-ын дэд аварга Бразил, Африкийн цомын аварга Мадагаскартай ширүүн А хэсэгт багтаж байна. Харин AmeriCup-ын хошой аварга, 2019 оны Дэлхийн цомын аварга АНУ В хэсэгт анхны олимпийн аварга Латви, зохион байгуулагч Австри, Азийн аваргын алтан медальт Австрали, Словени улсуудтай таарчээ.

    Литвийн шигшээ баг энэ тэмцээнд 3-р байраар орж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнээс авсан мөнгөн медалиа улам сайжруулахыг хичээх болно. Тэд С хэсэгт Бельги, Польш, Пуэрто-Рико, Израилийн багуудтай таарсан бол манай улсын шигшээ баг Голланд,  Швейцарь, Япон, Унгарын багуудтай D хэсэгт багтаад байна. Дашрамд сонирхуулахад манай шигшээ баг Вена хотыг зорихоосоо өмнө Сербийн Нови сад хотод 3 хоног бэлтгэл хангасан байна.

    Эрэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь:
    05/31
     18:00 Монгол VS Унгар
     20:00 Нидерланд VS Монгол
    06/02
     20:00 Монгол VS Швейцарь
     21:25 Япон VS Монгол