12-р сарын 31-нд Нью Йорк Никс болон Торонто Рэпторс багуудын хооронд томоохон солилцоо болсон билээ. Торонто Рэпторс Ө.Ж Ануноби болон Прешиус Ачиуваг Нью Йорк Никс багийн РЖ Барретт, Иммануэл Күикли болон 2024 оны драфтын эрхээр солилцсон. Өнөөдөр солилцоонд орсон тоглогчид шинэ багтаа анхны тоглолтоо хийж тус бүр үүргээ сайн гүйцэтгэж ялалт байгуулсан байна.
Тодруулбал Нью Йорк Никс баг өрнөд бүсийг тэргүүлж буй Миннесота Тимбервулвс багийг талбай дээрээ хүлээн авсан ба Ө. Ж Ануноби 35 минут тоглохдоо 17 оноо, 6 самбар, 2 бөмбөг таслалт гүйцэтгэж талбай дээр хамгийн үр ашигтай тоглосон буюу +19 үзүүлэлттэйгээр багаа тэргүүлжээ. Тус тоглолтод Нью Йорк Никс 106-112 харьцаатайгаар өрнөт бүсийг тэргүүлэгчдийг буулган авсан байна. Улмаар тэд 18-15 амжилттайгаар дорнод бүсийн 7-р байранд бичигдэж явна.