MSports logo
Хөлбөмбөгийн VAR систем гэж юу вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 27

  • Хөлбөмбөгийн VAR систем гэж юу вэ?

    Хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдэд Video Asistant Referee буюу VAR чухал үүрэг гүйцэтгэж, тоглолтын салшгүй нэг хэсэг болсон. Премьер лиг, Бундеслиг, Европ болон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн тэмцээнүүд бүгд VAR системийг албан ёсоор нэвтрүүлсэн. Товчхондоо бол VAR бол хөлбөмбөгийн тэмцээний чухал мөчүүдэд талбайн шүүгчдэд үнэн зөв шийдвэр гаргахад нь туслах зорилготой технологийн тусламжтай шүүгчийн систем юм. 

    VAR системийн багийнхан тоглолтыг алсаас олон тооны дэлгэцээр хянадаг бөгөөд олон камерын өнцгөөр тоглолтын видео бичлэгийг бодит цаг хугацаанд нь цаг алдалгүй үзэх боломжтой. Системийн багт хуучин эсвэл одоогийн талбайн шүүгч, туслах гурван видео шүүгч (AVAR) болон видео дахин тоглуулах оператораас бүрддэг. Талбайн шүүгч тодорхой шийдвэр гаргахын тулд видео хянан үзэх шаардлагатай байдаг. Хоккей, крикет зэрэг бусад спортуудаас ялгаатай нь VAR тоглолтыг тасралтгүй хянаж, тоглолтын явцад буруу шийдвэр гаргасан гэж үзвэл шүүгчид автоматаар анхааруулдгаараа онцлогтой. Зөвхөн ойлгомжтой алдаа эсвэл хүнд ноцтой алдаа гарсан тохиолдлуудад л хөндлөнгөөс оролцох боломжтой гэнэ. 

    Хөлбөмбөгийн VAR систем гэж юу вэ?

    Ямар тохиолдолд VAR нөхөн үздэг вэ?

    Гоол орсон болон ороогүй тохиолдолд:

    Үүнд офсайд буюу отон тоглолт, торгуулийн цохилтын үеэр халдсан эсэх, бөмбөг шугамыг давсан эсэхийг шалгах зэрэг үйлдлүүд орно.

    Торгуулах эсвэл торгуулахгүй тохиолдолд:

    Үүнд 16-ын дотор алдаа гарсан эсэх, жүжиглэлт байсан эсэх, эсвэл буруу алдаа өгсөн байж болзошгүй тохиолдлууд багтана.

    Шууд улаан хуудас өгөхөд (хоёр дахь шар биш) Тамирчны гаргасан алдаа нь улаан хуудас авахад хангалттай ноцтой байсан уу, хэн болохыг нь андуурсан уу, эсвэл буруу тоглогч талбайгаас хөөгдсөн эсэхийг шалгах зэрэг орно.

    Буруу таньсан эсэх:

    Энэ нь шүүгч буруу тоглогчийг хөөсөн эсэхийг шалгахын тулд ашиглахыг хэлнэ. 

    Хөлбөмбөгийн VAR систем гэж юу вэ?

    Мөн талбай дээрх шүүгч шийдвэр гаргасны дараа л VAR-аас шалгах хүсэлт гаргаж болно. Талбайн шүүгч VAR-аас шалгуулах хүсээгүй ч гэсэн систем илт алдаа гарсан гэж үзвэл VAR-ын шүүгчид чихэвчээр дамжуулан талбайн шүүгчид анхааруулах боломжтой. Эдгээр тохиолдолд шүүгч VAR-ын зөвлөмжийн дагуу шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох эсвэл талбайн дэлгэц дээр тухайн үйл явдлын бичлэгийг өөрсдөө хянаж үзэх боломжтой юм. Ямар ч тохиолдолд эцсийн шийдвэрийг талбайн шүүгч гаргах бөгөөд VAR нь зөвхөн зөвлөмж, зөвлөгөө өгөх боломжтой, эцсийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй систем биш юм.