MSports logo
BCL Asia өрсөлдөх Бишрэлт Металл, Хасын Хүлэгүүд багууд ирэх гуравдугаар сарын сүүлээс эхлэн Азийг тойрно
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 10

  • BCL Asia өрсөлдөх Бишрэлт Металл, Хасын Хүлэгүүд багууд ирэх гуравдугаар сарын сүүлээс эхлэн Азийг тойрно

    BCL Asia буюу Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн Дорнод бүсийн урьдчилсан шатанд өнгөрсөн жилийн Дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон дэд аварга Бишрэлт Металл багууд дахин өрсөлдөх гэж байна. Тус шалгаруулалтын A, B хэсэгт нийт 8 баг өрсөлдөнө. Бишрэлт Металл баг гуравдугаар сарын 25-нд Малайзын Куала Лумпур хотноо тус улсын NS MATRIX Deers багтай, 4-р сарын 5-нд Индонезиийн Жакарта хотноо тус улсын Pelita Jaya Basketball багай, 4-р сарын 30-нд Хятадын Тайванийн Шинэ Тайпэй хотноо тус улсын Taoyuan Pauian Pilots багтай тус тус тоглоно. 

    BCL Asia өрсөлдөх Бишрэлт Металл, Хасын Хүлэгүүд багууд ирэх гуравдугаар сарын сүүлээс эхлэн Азийг тойрно

    Харин Хасын Хүлэгүүд багийн хувьд 4-р сарын 28-нд Хятадын Тайванийн Шинэ Тайпэй хонтоо тус улсын New Taipei Kings багтай, 5-р сарын 3-нд Тайландын Бангкок хонтоо тус улсын Adroit клубтэй, 05-р сарын 5-нд мөн тус улсын Hi-Tech Basketball багтай тус тус тоглоно. Харин 5-р сарын 11-нээс эхлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нийт зургаан тоглолт хүлээж авах ба Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багууд хэсгийн бүх багуудтайгаа 5-р сарын 16 хүртэл өрсөлдөж, хэсгээс аль баг гарахаа шийдвэрлэх юм.

     

    BCL Asia өрсөлдөх Бишрэлт Металл, Хасын Хүлэгүүд багууд ирэх гуравдугаар сарын сүүлээс эхлэн Азийг тойрно