Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65кг-ийн жинд барилдсан, ААШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Энхжин хүрэл медаль хүртэж чадлаа.
Ази тивийн хошой мөнгөн медальт ОУХМ Т.Энхжин дэлхийн медальтан боллоо
П
Пүрэвлхагва
9 сарын 18


Түүний хувьд шөвгийн 16-д БНХАУ-ын бөх Jimenez-ийг ялсан бөгөөд шөвгийн наймд Энэтхэгийн бөх Patil-ийг ялж хагас шигшээд шалгаран Kasabieva-тай барилдаж, ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Kilty-тэй барилдан ялж, ДАШТ-ий 65кг-ийн жинд хүрэл медаль хүртэн дэлхийн медальтан болж чадлаа. Ингэснээр манай шигшээ баг өнөөдрийн байдлаар ДАШТ-ээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.

Харин Эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдсан ОУХМ Б.Мөнхнар Туркийн бөх Evin Demirhan-тай барилдаж 2-0 харьцаатай хожиж байсан ч эцсийн мөчид ялагдал хүлээн шагналт тавдугаар байрт орлоо.
