MSports logo
ДРАФТЫН ХОЁР ДАХЬ СОНГОЛТ ЗАЛУУ ТОГЛОГЧ ЧЕТ ХОЛМГРЕН БЭРТЭЛ АВЧЭЭ
  • А
    Админ

    8 сарын 24

  • ДРАФТЫН ХОЁР ДАХЬ СОНГОЛТ ЗАЛУУ ТОГЛОГЧ ЧЕТ ХОЛМГРЕН БЭРТЭЛ АВЧЭЭ

    Энэ жилийн драфтын хоёр дахь сонголт Чет Холмгрен “Crawsover” лигийн үеэр баруун хөлийнхөө шөрмөсөө бэртээжээ.  Бэртлийн тодорхой мэдээлэл болон эдгэрэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хөлний бэртлийн зэргийг тодорхойлохын тулд нэмэлт шинжилгээнд хамрагдаж байна. Анхны үзлэгээр Холмгрены баруун хөлөнд шөрмөс тасарсан болохыг илрүүлсэн гэж мэдээлж байна. Нарийн шинжилгээний хариу гарах үед “Оклахома Сити Тандер” багийн зүгээс албан ёсны мэдээлэл өгнө гэжээ.

    Тэрбээр Леброн Жэйсийг хамгаалах үедээ анх зовуурь мэдэрч эхэлжээ. Тодруулбал, Холмгрен өнгөрсөн бямба гаригт Сиэтл Номхон Далайн Их Сургуульд NBA-ын зодог тайлсан тоглогч Жамал Кроуфордын зохион байгуулсан тоглолтын үеэр бэртэл авсан бололтой. Холмгрен шилжилтийн үед Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жэймсийг хамгаалж, эвгүй бууж, хагас талбай руу доголж орчээ. Тэрбээр талбайд эргэж ирээгүй гэнэ.
    Холмгрен Солт Лэйк Сити болон Лас Вегас дахь зуны лигийн таван тоглолтонд 14 оноо (, 8,4 самбар, 2,8 хаалт, 2,4 оновчтой дамжуулалт, 1,6 бөмбөг таслалт дунджилсан юм. 
    Холмгренийг дагасан бэртэл гэмтэл нь түүнийг драфтад Паоло Банчерогийн ард хоцрох шалтгаануудын нэг болж байна. Бэлтгэлийн бааз ойртох тусам “Оклахома Сити Тандер” баг Холмгрентэй болгоомжтой харьцах нь дамжиггүй.

    Н.Бэлгүүн