Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль 2025.04.28-ны өдөр болно. МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөж буй.
Тэгвэл МХБХ-ны сонгуулийн хороог нэр дэвшигч Сод Монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазарыг дүрэм зөрчиж бүртгэсэн тул Ц.Анандбазарын нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг Монголын Хөлбөмбөг тоглогчдын холбоо шаардлаа.