MSports logo
Бэм Адебайо 83 оноо авч, домогт Кобигийн амжилтыг эвдлээ
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 11

  • Бэм Адебайо 83 оноо авч, домогт Кобигийн амжилтыг эвдлээ

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн NBA-ийн улирал дуусах дөхөж байгаа энэ цаг үед Майами Хит багийн шилдэг тоглогч Бэм Адебайо өнөөдөр өглөө явагдсан Майами Хит 150-129 Вашингтон Визардс багуудын тоглолтод 83 оноо авч, түүхэн амжилт үзүүллээ. Учир нь нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч Уилт Чемберлэн 100 оноо авч, нэгт бичигддэг бол түүний араас домогт Коби Брайант 2006 оны 01-р сарын 22-нд Торонто Рэпторсын эсрэг тоглолтод 81 оноог авч, хоёрдугаарт бичигддэг байв. Ийнхүү хорин жилийн дараа Майами Хит багийн шилдэг тоглогч Бэм Адебайо 42 минутад 83 оноог авч, хоёрдугаар байрт дэвшиж, түүхэнд нэрээ үлдээж байна.