Грек улсын Хираклион хотноо зохиогдсон Жюү Жицүгийн ДАШТ-д манай улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний -57кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Ганбаатарын Монголжин хэсгийн барилдаанд Израйл, Панам, Швед тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Унгар улсын тамирчинд ялагдаж, хүрэл медалийн төлөө нутаг нэгт тамирчин Энхмөнхийн Шүрэнцэцэгтэй барилдан ялалт байгуулж хүрэл медаль хүртлээ. Э.Шүрэнцэцэг 5-р байр, -56кг-ын жинд Жамп академийн тамирчин Наранбаатарын Ганболд 5-р байр, -94 кг-ын жинд барилдсан “JET sharing”, Жимобайл компани тамирчин Г.Гантулга мөн 5-р байрт тус тус шалгарлаа.
Гэрэл зургийг: Монголын Жюү Жицүгийн холбоо