Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал эхлээд хэдийнээ хоёр долоо хоногийг ардаа үлдээжээ. Улирлын эхлэлд үүсээд байсан Эрдэнэт Майнерс, Бишрэлт Металл багуудад гэрээний асуудлаас шалтгаалан тоглолтод оролцоогүй байсан Г.Болор-Эрдэнэ энэ жил "Эрдэнэт Майнерс" багаасаа тоглохоор болжээ. Бишрэлт Металл болон Эрдэнэт Майнерс багийн удирдлагууд харилцан ойлголцолд хүрч, тамирчин Г.Болор-Эрдэнэ “Эрдэнэт Майнерс” багаас 2024-2025 Үндэсний дээд лигт тоглохоор болсныг "Эрдэнэт Майнерс" баг өөрсдийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Г.Болор-Эрдэнэ энэ улирал албан ёсоор "Эрдэнэт Майнерс" багаас тоглоно
Ө
Өсөхбаяр
10 сарын 25