Лука Дончич Энтони Дэвис нарын солилцооны шуугиан одоо болтол намжаагүй л байна.
Д
Дөлгөөн
2 сарын 14
Лука Дончич Энтони Дэвис нарын солилцооны шуугиан одоо болтол намжаагүй л байна. Мөн Энтони Дэвис эхний тоглолтондоо бэртэл авч хэзээ талбайд гарах нь тодорхойгүй байна. 2 супер одын наймаанд төдийлөн анхаарал татаагүй Макс Кристи чимээгүйхэн гялалзаж байна. 22 настай Макс Кристи Даллас Маверикс багт нэгдсэнээс хойш 5 тоглолтонд бүгдэд нь 15+ оноо авсан бөгөөд 17.0 оноо, 5.2 самбар, 3.2 дамжуулалт, 50.9 FG%, 54.5 3P% дундчилж байна. Солилцооноос ирээдүйн од тодорч байгаа юм болов уу? 🤔