MSports logo
“Ханжоу-2022” Азийн наадамд оролцохоор Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд замдаа гарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохоор Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд замдаа гарлаа

    Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдсон Ханжоу 2022 Азийн 19 наадам энэ сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотод зохиогдох билээ. Уг наадамд оролцох манай баг тамирчид ээлж дарааллан замдаа гарч байгаа бол Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд ээлжит аян замдаа гарсан байна. Уг наадамд манай улсаас 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно хэмээн өмнө нь мэдээлсэн. 

    Монголын хөлбөмбөгийн шигшээ баг

    “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохоор Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд замдаа гарлаа

    Монголын воллейболын шигшээ баг

    “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохоор Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд замдаа гарлаа

    "Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна. БНХАУ-ын баруун хойд зүгт орших 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авсан ба энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орон оролцоно. Тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд электрон спорт, бүжгийн спорт (break dance) наадмын хөтөлбөрт анх удаа багтсанаараа онцлогтой.

    “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохоор Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд замдаа гарлаа

    Мөн манай Msports.mn “Ханжоу-2022” наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж хүргэнэ. Та бүхэн манай сурвалжага, болон наадамтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл msports.mn хуудас болон, msports.mn вэб хаягт хандаж сонирхоно уу. 

     

    “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохоор Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ багууд замдаа гарлаа

    Уг наадмын зориод буй манай хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан ба хуваарийг танилцуулъя.

    09-р сарын 19 16:00 цагт   Монгол - Вьетнам

    09-р сарын 21 16:00 цагт  Монгол - Саудын Араб 

    09-р сарын 24 19:30 цагт  Монгол - Иран 

    Харин эрэгтэй Волейболын шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө. 

    09-р сарын 19 14:30 цагт   Монгол - Пакистан

    09-р сарын 21-ний 19:00 цаг Монгол - Хятадын Тайпей тус тус тоглоно.