Азийн наадмын нээлтийн ёслол бямба гарагт албан ёсоор болох ч спортын зарим төрлүүдийн хэсгийн тоглолтууд Ханжоу хотноо эхлээд байгаа билээ. Азийн наадмын волейболын төрлийн хэсгийн тоглолтууд мягмар гаргаж эхлэж, эд өрнөж байгаа билээ. Манай эрэгтэй волейболын баг 9-р сарын 19-ний өдөр эхний тоглолтоо Пакистаны шигшээтэй хийж, 25:17, 25:19, 25:20 буюу нийлбэр дүнгээр 3:0-ээр ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо 19:00 цагт Тайваний багийн эсрэг хийх болно.
Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багтаа амжилт хүсье.