MSports logo
НЬЮКАСЛ БОЛОН ЧЕЛСИ БАГИЙН ТОГЛОЛТУУДАД ГАРГАСАН “VAR”-ЫН ШИЙДВЭР БУРУУ БАЙСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
  • А
    Админ

    9 сарын 4

  • НЬЮКАСЛ БОЛОН ЧЕЛСИ БАГИЙН ТОГЛОЛТУУДАД ГАРГАСАН “VAR”-ЫН ШИЙДВЭР БУРУУ БАЙСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

    Премьер лигийн 6 дугаар тойрог өнгөрсөн амралтын өдрүүдэд болж “Ньюкасл”, “Кристал Палас” болон “Челси”, “Вестхэм” багууд хоорондоо учраа таарч тус тоглолтуудад “Кристал Палас”, “Вестхэм” багуудын оруулсан гоолуудыг буцаах “VAR”-ын шийдвэр буруу байсныг Премьер лигийн шүүгчдийн холбоо хүлээн зөвшөөрчээ. Тухайн тоглолтуудад талбайн шүүгч гоолыг зөвшөөрсөн ч “VAR” үзсэний дараа шийдвэрээ буцаасны улмаас Кристал Палас хожих боломжоо алдаж, Вестхэм клубын тэнцэх боломжийг үгүй хийсэн юм. Энэхүү тоглолтуудад гаргасан шийдвэр цөөнгүй шүүмжлэлийг араасаа дагуулж нэгэнт гаргасан шийдвэрийг “VAR”-аар буцаахаа болих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

    Ньюкасл болон Кристал Палас багуудын оглолтын талаар “BBC” агентлагийн шинжээч Премьер лигийн тоглогч асан Алан Ширер “Энэ шийдвэр үнэхээр гайхмаар бас гутамшигтай шийдвэр байсан. Талбайн шүүгч Мичел Солсбери зөв шийдвэр гаргасан ч “VAR”-ын шүүгч Ли Мэйсон “Үүнийг шалгах хэрэгтэй” гэж хэлсэн нь хачирхалтай. Энэ бол Ли Масон хангалттай туршилгатай шүүгч биш болохоор алдаа гаргасан. “VAR” олон алдаатай шийдвэр гаргадаг ч энэ бол “VAR”-ын буруу биш түүн дээр ажиллаж байгаа хүмүүсийн буруу” гэж хэлжээ. 

    Э.Мандалбаяр