MSports logo
ПАРИСЫН ОЛИМПОД ЗОРИУЛСАН ЗУРГААН ӨНЦӨГТ ДУРСГАЛЫН ТУСГАЙ ЗООС ГАРЛАА
  • А
    Админ

    9 сарын 1

  • ПАРИСЫН ОЛИМПОД ЗОРИУЛСАН ЗУРГААН ӨНЦӨГТ ДУРСГАЛЫН ТУСГАЙ ЗООС ГАРЛАА

    Францын "know-how"-ны бэлгэдэл болгон 10 еврогийн үнэтэй зургаан өнцөгт мөнгөн дурсгалын тусгай зоосыг урлан гаргалаа.  Францын мөнгөн тэмдэгтийг IX зуунаас үйлдвэрлэж ирсэн “Monnaie de Paris” хэмээх газарт зоосыг олон нийтэд хүртээл болгох ёслол болсон байна. "Энэхүү шинэ цуглуулга нь наадмын гол тоглогчид болох тамирчдыг төслийн гол цөмд оруулах замаар урлаг, спортын хооронд гүүрийг бий болгох хүсэл эрмэлзлийг харуулж байна" гэж Парисын олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Тобоис хэллээ. Энэхүү загвар нь “Arc de Triomph”-ыг урд талд нь сонгодог зээрэнцэг шидэгчээр байрлуулж, арын хэсэгт хөнгөн атлетикийн тамирчинг, Эйфелийн цамхагийн хамт дүрсэлжээ. Зоосны урд талд “Liberté, égalité, fraternité” гэсэн үндэсний уриа дүрслэгдсэн байна. Зоосыг толилуулах үйл явцыг Францын Спортын сайд Амели Оудеа Кастера гэрчилсэн байна. "Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь спортын түүх, урлагийн бүтээлч байдлыг нэгтгэсэн Францын бахархлын гайхамшигт бэлэг тэмдэг юм" гэж Оудеа Кастера олон нийтийн сүлжээнд бичжээ.

     
    “Monnaie de Paris-ийн ахлах сийлбэрч Хоакин Хименес “Би энэхүү зоосыг хурц ирмэгтэй маш цэвэрхэн дүрслэхийг хүсч байсан. Спорт болон түүний үнэ цэнийг хүндэтгэсэн онцгой зоос үйлдвэрлэхийн тулд маш их шаргуу ажилласан." гэлээ. Нийт 50,000 ширхэг €10 үйлдвэрлэх бөгөөд ижил загвартай, 250 еврогийн 15,000 алтан зоос цутгахаар төлөвлөжээ. 50 еврогийн үнэтэй алтан зоос нь Конкорд талбайг харуулж байгаа бөгөөд 1000 ширхэг үйлдвэрлэхээр болжээ. Мөн морин спорт, дугуйн спорт зэрэг спортын цуглуулгын нэг хэсэг болгон гаргасан зооснууд ч байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй Францаар “le cécifoot” гэгддэг хараагүй хөлбөмбөгийн пара спорт ч мөн багтжээ. Зоос бүрийн ар талд Эйфелийн цамхаг дүрслэгдсэн байна. 

     

    Н.Бэлгүүн