MSports logo
УКРАИНЫ МАРТА КОСТЮК БЕЛАРУСЫН ВИКТОРИЯ АЗАРЕНКАТАЙ ТОГЛОЛТЫН ДАРАА ГАР БАРИЛГҮЙ ГАРЛАА
  • А
    Админ

    9 сарын 1

  • УКРАИНЫ МАРТА КОСТЮК БЕЛАРУСЫН ВИКТОРИЯ АЗАРЕНКАТАЙ ТОГЛОЛТЫН ДАРАА ГАР БАРИЛГҮЙ ГАРЛАА

    Украин улсын талбайн теннисийн тамирчин Марта Костюк “US Open” тэмцээний 2-р шатанд Беларусын тамирчин Виктория Азаренкатай учраа таарч тоглолтын дараа Украины дайны улмаас гар барихаас татгалзлаа. Виктория Азаренка 6-2, 6-3-ын харьцаатай хоёр сет дараалан ялалт байгуулж “US Open” тэмцээний дараагийн шатанд  шалгарсан юм. Энэ талаар “ESPN”-ний сэтгүүлч Айшвария Кумар “Орос, Украины дайныг Беларус улсын талаас зөвтгөж байгааг Виктория Азаренка тус улсын тамирчны хувьд эсэргүүцсэн уриалга гаргаагүй нь Марта Костюкын гар бариагүй шалтгаан” гэж тайлбарлалаа. Костюк тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа гар баригүй талаараа “Намайг буруутгах хэрэггүй. Энэ бол миний сонголт. Беларусийн дайны талаарх байр суурь, мөн энийг буруутгаж байгаа тус улсын нэгч хүнийг би хараагүй. Харин би энэ байдлыг дэмжиж чадахгүй. Виктория бол сайн өрсөлдөгч, би түүнтэй хувь хүний хувьд ямар нэгэн асуудал байхгүй” гэжээ.  Мөн тэрбээр гар барих бодолгүй байгаа талаараа лхагва гаригт Виктория Аразенкад зурвасаар хэлсэн байжээ. “Australian Open” тэмцээний хоёр удаагийн аварга 20 настай Украин улсын залуу тамирчи Марта Костюкын хувьд улсынхаа эрх чөлөөний төлөө илүү ихийг хийнэ гэдгээ хэлсэн байна.   Сануулбал Виктория Аразенка нь дайны улмаас энэ зуны “Wimbledon” тэмцээнээс хасагдсан билээ.

    Э.Мандалбаяр