MSports logo
М.УРАНЦЭЦЭГ ХОЛИМОГ ТУЛААНЫ ЭХНИЙ ТУЛААНАА 10 ХОНОГИЙН ДАРАА ХИЙХЭЭР БОЛЛОО
  • А
    Админ

    9 сарын 1

  • М.УРАНЦЭЦЭГ ХОЛИМОГ ТУЛААНЫ ЭХНИЙ ТУЛААНАА 10 ХОНОГИЙН ДАРАА ХИЙХЭЭР БОЛЛОО

    Жүдо бөхөөс зодог тайлж, АНУ дахь “JacksonWink” холимог тулааны клубт бэлтгэлээ базааж буй МУГТ Мөнхбатын Уранцэцэг 9-р сард холимог тулааны эхний тулаанаа хийх тов гарлаа.  Тэрбээр 9-р сарын 10-нд "Peak Fighting" холбооны 52 кг-ын Amateur аваргын бүсийн төлөө Амбер Террелтэй тулалдахаар болжээ. Амбер Террелл нь Fury FC-ийн сонирхогчдын цувралын аварга өнгөрөгч 7-р сард болсон байна.  Өдгөө 25 настай тэрбээр 15 настайгаасаа фитнесс, боксын хичээлд сууж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа Бразилийн жиү-жицү, ММА-гээр хичээллэх болжээ.  Амбер сувилагчаар ажиллаж байгаа төдийгүй, ганц бие ээж юм. Хүүхдээ амжилттай, аз жаргалтай насанд хүрсэн хүн болгон өсгөх нь түүний зорилго бөгөөд бүх зүйлд удирдан чиглүүлэхэд бэлэн, шийдэмгий байна гэдгээ хэлжээ. Тийм ч учраас оргилд гарахаар урьд урьдынхаас илүү их өлсөж, хүсэл тэмүүллээ хөөж байна гэж гадаадын хэвлэлд онцолсон байна.

    Харин манай улсын тамирчин М.Уранцэцэг нь самбо, жүдо бөхөөр хичээллэж ирсэн. Зодог тайлахаасаа өмнө самбо, жүдо бөхөөр дэлхийн аварга болж, Азийн гурван удаагийн аварга /2012, 2014, 2017/, "Токио-2020" олимпын наадмын -48 кг-ийн жингийн хүрэл медальт. Жүдо бөхийн спортоор Ази, дэлхий, олимпын дэвжээнд Монгол улсынхаа нэрийг хэдэнтээ гаргасан Урнаа гавьяат мэргэжилд цахиур хагалан, мөрөөдөлдөө хүрэх нь дамжиггүй. 

    Н.Бэлгүүн