Олон улсын том тэмцээнд жин үзүүлэх өрөөнд Монголын тамирчин сайн тамирчин гэж бусад орны тамирчид шивнэлдэж ярих нь хамгийн их хүчийг өгсөн.
Баруун өвдөгний хойд чагтан холбоосоо хүнд гэмтээгээд хагалгааны заалттай болсон. ДАШТ, болон Олимпын эрхийн тэмцээн ойрхон байсан тул хагалгаа хийлгэхгүй бусад эмчилгээгээ хийлгэх арга замыг сонгосон. Гэмтэлтэй байх үедээ ч би дээд үеийн хүчний бэлтгэлийг тогтмол хийдэг байсан. Гэмтэл намайг амраах шалтгаан шантрах шалтгаан ерөөсөө болж байгаагүй. Зүүн хөлийн хүч болон техник илүү сайжруулах цаг хугацааг үр дүнтэй ашиглахыг хичээсэн.
Амьдралдаа золиос гаргасан зүйл гэвэл эхнэрээ жирэмсэн Солонгост төрөх хүртэл нь хамт байж чадаагүй нь хамгийн том золиос байх гэж миний хувьд боддог.
Монгол улсын таеквондогийн түүхэнд тод бичигдэх анхны амжилтуудыг гаргасан. 2013 оюутны Азийн аварга 2014 оны Азийн наадам хүрэл медаль 2015 онд Оюутны дэлхийн аварга 2016 Азийн аварга мөнгө 2017 Арми ДАШТ хүрэл 2018 Азийн арга хүрэл 2019 Дэлхий оюутан залуучуудын наадмаас мөнгө Дэлхийн чансаанд 1000 гаруй тамирчдаас 23-р байрт жагссан.
Чөлөөт цагаараа адал явдалт, зөгнөлт кинонууд болон NBA сагс үзэх илүү дуртай.
Таеквондогийн спорт бол хүндлэл. Хүн байх хүнлэг байхыг сурсан гэж боддог. Үйл хөдлөлөөрөө хэн бусдыг манлайлах үлгэр жишээ байхыг бусад дүү тамирчдадаа зааж сургахыг хичээсэн. Би биш бид сайн байсан болохоор л амжилт гардаг гэж боддог.
Зан төлөвийн хувьд даруухан гэж бодож байна. Дотно хүмүүс энийг уншвал инээд нь хүрэх нь тодорхой байх. Бэлтгэл хийж байхдаа би хэнээс ч илүү галзуу байдаг.
12 настайдаа тэмцээнээ зүүдлээд хожигдож зүүдэлсэн. 3:00 цагийн үед сэрээд буцаад унтах гэсэн зүүд бодогдоод унтахгүй байхаар нь нисэх рүү гүйж байгаад ирсэн. Өглөө болгон нисэх рүү гүйдэг байсан хөгжилтэй ч юм шиг дурсамж бий.
Эхнэр бид хоёр хүү төрөх үед миний олимпын эрхийн тэмцээн болон чухал тэмцээнд оноо цуглуулах үе байсан. Манай эхнэрийн хувьд Солонгост дүүтэйгээ би Монголд бэлтгэлээ хийдэг. Би өөрийгөө сэтгэл зүй биеийн хувьд маш өндөр зэрэглэлд бэлдсэн гэж боддог.
Миний мөрөөдлийн өдөр бол өөрөө дутуу хийсэн ажиллаа шавиараа хийлгэчхээд дэлхий дүүрэн орилно.