1993 оны 04.05нд Улаанбаатар хотод төрж өссөн. Хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй дандаа гүйж харайж явдаг байсан. Ахтай өссөн учраас хөвгүүдтэй ихэвчлэн нийлдэг эршүүд талдаа байсан.
2012 онд анх жингээ хасах зорилгоор фитнест орж тухайн үедээ пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн бөгөөд 2017 оноос эхлэн фитнесийн тэмцээнд орж эхэлсэн.
Хаврын улиралд дуртай. Хэдий тоос шороо ихтэй ч гэсэн урин дулаан цаг ирж өвс ногоо дэлгэрч шинэ бүхний эхлэл мэт санагддаг. 1 өдөрт олон төрлийн улирлыг үзэж олон төрлийн мүүдэнд орж болдог нь сонирхолтой. Магадгүй хавар төрсөн болохоор дуртай байдаг байх.
Чөлөөт цаг бага гардаг ч гэсэн боломж гарсан үедээ фитнесээс бусад спортоор хичээллэж туршиж үзэхийг хичээдэг. Ууланд алхах, снөүбоардаар гулгах, гүйх, кроссфитээр хичээллэх, спиннинг жийх, аялах дуртай. Цаашдаа усанд сэлэлт, газрын теннис, бүжиг, иог, шүхрээр буух, мото унах, гольф гэх мэт олон төрлийн сонирхолтой зүйлсийг сурах, хийж туршиж үзэх хүсэлтэй байгаа.
2013 онд Пауэрлифтингээр Улсын аварга, Хэвтээ шахалтын улсын аварга болж байсан. 2017 онд анхны фитнесийн тэмцээн “Оюутны аварга шалгаруулах тэмцээн”-д орж 4-р байр эзэлж байсан бөгөөд энэ цагаас хойш тасралтгүй тэмцээнд орж Улсын хошой аварга 2020 оны бикини модель Үнэмлэхүй аварга, мөн улсын аваргын 1 мөнгө, 2 хүрэл медальтай. 2018 онд Дэлхийн аваргын мөнгөн медаль 2023 онд Дэлхийн аваргын алтан медаль авч Дэлхийн аварга болсон. Дараагийн зорилго мэргэжлийн про тамирчин болох зорилготой.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Бусдыг байнга шүүмжилж муулдаг, хэт онгироо, хэрүүлч хүмүүсийн хажууд байх дургүй.
Бусдыг манлайлан удирдах чадвартай, хошин мэдрэмжтэй, халамжтай эрэгтэй таалагддаг. Крашдаа хандаж хэлэхэд амьдралд өнгө нэмдэгт баярлалаа.
Бүр бага байхад гэрт төмөр гандил байдаг байсан. Нэг зун тэрийг өргөж 2 толгой хийсээр байгаад сургуульд ороход гар барилдаанаар ангийн хөвгүүдээ бүгдийг нь ялдаг болчихсон байсан. Дунд ангид ортлоо намайг дийлээгүй.
Киноны дүрээр өөрийгөө төсөөлбөл Fifty shades of Grey-киноны гол дүрийн эмэгтэй.
Залуустаа зөвлөж хэлэхэд шантрах болимоор санагдах үе мэдээж зөндөө гардаг ч хүн хаа хүртэл явахаар зорьсон зорилго болон ямар зам туулаад өнгөрүүлсэн байгаагаа байнга санах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Миний хэлэх дуртай үг Never give up!