Боксын сонгох шалтгаан бол жоохон байхаасаа тагнуулч болно гэж боддог байлаа. Өөрөө бас action төрлийн кинонд дуртай байсан болохоор тулааны спортоор хичээллэх юм сан гэж боддог байсан. Тэгээ л боксын спортыг сонгосондоо.
Боксоор хичээллэж эхлээд энэ спортыг мэддэг болоод ирсэн чинь би яг тэр хүн шиг л болмоор байна гэж бодогддог болчихсон байсан. Тэр хүн бол МУГТ Нандинцэцэг эгч байсан юм.
Шантраад унах үе маш олон. Тэр яг шантрах үедээ боддог бодол маань миний зорилго байсан. Тэр зорилгоо биелүүлээрэй гэсэн жижигхэн тэр итгэлийн очин дээр л босож ирдэг дээ.
Очих дуртай газар гэхээс илүү өөрийн тухтай газраа байх дуртай. Би байгальд байхдаа эсвэл гэртээ байхдаа тухтай байдаг. Би угаасаа жоохон гэр амьтай хүн л дээ.😂
Боксын спортоос өөр дуртай зүйл маань бүжиглэх.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Эмэгтэй хүнийг боксын спортоор хичээллэхэд олон хүмүүс гайхдаг. Тэр нь аргагүй. Яагаад гэвэл тэд боксын спортыг сайн мэдэхгүй шүү дээ.
Эрэгтэй хүний сэтгэлтэй байдал, ямар зорилготой байх бас мэдрэмжтэй талуудыг нь хардаг.
Ирээдүйд хийхийг хүсэж, төлөвлөсөн маш их зүйл байгаа.😁
Монгол улсын насанд хүрэгчдийн хошой аварга, насанд хүрэгчдийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, дэлхийн цомын хос медаль буюу мөнгө, хүрэл медалийн эзэн болсон.
Монголд боксын спорт хөгжихөд хамгийн чухал зүйл бол хүүхэд залуучууд энэ спортоор маш олноор хичээллэж, боксын спортоор хичээллэдэг хүмүүсийн тоо улам бүр нэмэгдвэл өөрөө л энэ спорт маань хөгжих байх.