MSports logo
Цагдаагийн албанаас төрсөн БҮХ-ОДОД Завхан Бродерс багийн довтлогч Б.Энх-Амгалан
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 4

  • Цагдаагийн албанаас төрсөн БҮХ-ОДОД Завхан Бродерс багийн довтлогч Б.Энх-Амгалан


    Цагдаагийн албанд эрүүгийн мөрдөн байцаагчаар ажиллаж, ард иргэдээ хамгаалах үйлсэд чин үнэнч сэтгэлээр зүтгэж явахдаа сагсан бөмбөгийн спортыг сонирхогчийн түвшинд тоглож, сонирхогчдын лигүүдэд амжилттай оролцож байсан тэрээр маш том сонголтын өмнө ирсэн.

    Юу бэ гэвэл ахлах дэслэгчийн мөрдөсөө орхиж жерси өмсөж эргэлт буцалтгүйгээр сагсанбөмбөгийн спортыг сонгох, аль эсвэл сагсанбөмбөгийн спортыг орхих. Учир нь Завхан Бродерс баг дээд лигт орох болсон явдал юм.

    Лигийн тоглолт, бэлтгэлийн хажуугаар эрүүгийн мөрдөн байцаагчийн ажил хийхэд түүнд цаг зав гарахгүй бөгөөд амжилт ч хол байсан нь гарцаагүй.

    Тэр сонголтоо хийсэн, эргэж буцахгүй сагсанбөмбөгийн спортоо сонгож дээд лигт тоглож эхлэв. Эхний жилүүдэд лигийн ах нар болох Дөлгөөн, Отгонжаргал, Цэнгүүнбаяр зэрэг тоглогч нартайгаа хамт тоглож түүнд минут олдох, талбайд гарах нь өдрийн од байв. Магадгүй энэ үед тэр харамсаж байсан нь гарцаагүй.

    Гэхдээ түүнд боломж гарсан, боломжоо ч тэрээр ашиглаж чадсан, багийнхаа ахлагчаар тоглож, багийн чухал оноо авагчдын нэг болж, чухал тоглолтын төгсгөлд чухал шидэлтээ ч унагаж чаддаг лигийн шилдэг шидэгч нарын нэг болов. Харин өнөөдөр, дээд лигт 4 дэх жилдээ тоглоод анх удаагаа БҮХ ОДОД тоглогч болов.

    Цаглаагийн ахлах дэслэгчээс БҮХ ОДОД болсон Завхан Бродерс багийн довтлогч Б.Энх-Амгаланд амжилт хүсье!

    Одоо л тэр гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа болов уу.

    Зорилгодоо үнэнч, хичээл зүтгэлтэй байвал танд ч боломж бий💪

    cover
    cover
    cover