Улирлын эхлэлд багтайгаа нэгдэж чадаагүй, багийн ойлголцол, тоглолт тааруу байснаар 3-11 гэсэн маш муу амжилттай хүснэгтийн 10-р байрт явсан багаа хожилд хөтөлсөөр сүүлийн 11 тоглолтоос 10-1 гэсэн гайхалтай хожлуудыг авахад
15.5 оноо, 3.5 самбар, 5.3 дамжуулалт дундчилж, шийдвэрлэх 4-р үе, тоглолтын төгсгөлд шийдсэн шидэлтүүд, тоглолтоороо өрсөлдөгчдөө буулган авч яг одоо хүснэгтийн 6-р байранд, хүснэгтийн 4-т бичигдэж буй багтай хожлын тоо тэнцлээ.
Сүүлийн 11 тоглолтонд:
Сэлэнгэ Бодонсын эсрэг: 17 оноо, 4 сам, 6 дам
Дархан Юнайтадын эсрэг: 18 оноо, 6 сам, 6 дам
Хасын Хүлэгүүдийн эсрэг: 25 оноо, 6 сам, 4 дам
Завхан Бродерсын эсрэг: 12 оноо, 5 сам, 7 дам
Налайх Бизоны эсрэг: 10 оноо, 3 сам, 5 дам
Бишрэлт Металын эсрэг: 23 оноо, 4 сам, 6 дам
ИНҮГ YES TLG эсрэг: 13 оноо, 3 сам, 3 дам
SG Apes-ын эсрэг: 6, оноо 1 сам,2 дам /хожигдсон/
Бишрэлт Металын эсрэг: 14 оноо, 2 сам, 6 дам
BCH Knight-ын эсрэг: 17 оноо, 3 сам, 9 дам
Завхан Бродерсын эсрэг: 16 оноо, 2 сам, 4 дам
Одоо Майнерс-д Knights, Apes багуудтай хийх 2 тоглолт үлдлээ. Тэд байрлалаа ахиулах боломжтой төдийгүй Г.Болор-Эрдэнэ MVP өрсөлдөөнд хүчтэй яригдах нь дамжиггүй
Лигүүдийн тоглолтын үр дүн хуваарь, статистик мэдээллийг www.msports.mn веб сайт болон msports апп-ын тэмцээн цэснээс харах боломжтой.