MSports logo
Үлдсэн улиралд Жордан Пүүл сэлгээнээс тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 23

  • Үлдсэн улиралд Жордан Пүүл сэлгээнээс тоглоно

    Вашингтон Визардс багийн дасгалжуулагч Бриан Кийф багтаа хэд хэдэн өөрчлөлт хийхийг орлолдож байгаа. Түүний эхний нүүдэл нь багийн гол тоглогчдын нэг болох Жордан Пүүлийг сэлгээнээс талбайд гаргана гэнэ. Өнөөдөр болсон Денвер Наггетс багийн талбайд зочилсон тоглолтод Жордан Пүүл сэлгээнээс тоглолтод оролцов. Тоглолтын өмнө түүнийг сэлгээнээс оролцуулна гэж зарласан ба түр дасгалжуулагч Бриан Кийф “Бид гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж байна. Жордан Пүүлийг сэлгээнээс тоглуулах нь илүү үр ашигтай хэмээн үзэж байна. Жордан Пүүл намайг ажлаа авснаас хойш хамгийн өндөр үнэлгээтэй тоглогч байсан. Би түүнээс илүү зүйл гарч чадна хэмээн бодож байгаа. Багтаа ч эерэг нөлөө үзүүлэх байх гэж бодож байна” хэмээн тоглолтын өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. 

    Үлдсэн улиралд Жордан Пүүл сэлгээнээс тоглоно

    Жордан Пүүлийн гарааны байр суурийг рүүки тоглогч Билал Кулибали эзэлж, Тюс Жонс, Дени Авдижа, Кайл Кузма, Марвин Бэгли III нартай нэгдэж тоглолтын эхэнд талбайд гарсан юм. Визардс бүсдээ 9-45 амжилттай яваа ба долоон тоглолт дараалан хожигдож байна. Кийф энэхүү алхам нь Пүүлийн эсрэг санаатай зүйл биш гэдгийг онцолсон байна. Жордан Пүүл 2019 онд эхний тойргийн сонголтоор сонгогдсоныхоо дараа хоёр улирлын турш G лигт тоглосон ба багийнхаа амжилтын төлөө энэ өөрчлөлтөд дасан зохицох нь тийм ч хэцүү зүйл биш хэмээн НБА-ийн аналистууд үзэж байна.