НБА-ийн ширүүн залуусын нэг Исаиа Стюарт хоёрдугаар сарын 14-нд Footprint Center-ийн арын хонгилд Дрю Юбанкстай таарах үедээ хоорондоо ам муруйж, түүний нүүр рүү цохисон бөгөөд түүнийг танхайрсан хэргээр нутгийн цагдаа баривчилсан байна. Тэдний маргалдсан бичлэгийг Финикс болон НБА-ийн арын алба үзсэн ба Стюартад гурван тоглолтод оролцохгүй байх шийтгэл оноожээ. Уг бичлэгийг олон нийтэд цацах шаардлагагүй гэж үзсэн байна.
Хонгилд тэд таарахдаа ам мурийсан ба эхлээд цээж цээжээрээ мөргөлдсөн гэнэ. Улмаар Стюарт цүнхээ газар шидэн шууд цохиод авсан байна. Юбанксийн хэлснээр Стюарт түүнийг хувцас солих өрөө рүү буцаж явахад нь зогсоож, хэд хэдэн үг сольсны дараа ямар ч шалтгаангүйгээр шууд цохиод авсан гэж мэдүүлжээ. Үүний дараа "Санс" мэдэгдэл хийж, "Юбанкс руу хийсэн дайралт нь ямар ч өдөөн хатгасан үйлдлээр эхлээгүй. Иймэрхүү хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөр ч болохгүй. Бид иймэрхүү үйлдлийг дэмжихгүй ба цаашид орон нутгийн хууль сахиулах байгууллага болон НБА-тэй хамтран ажиллах болно" гэжээ.
Стюартийг маргааш Финикс хотын шүүхэд бусдыг танхайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүхээр төлөвлөжээ.