Хятадын сагсан бөмбөгийн холбоо (CBA) ирэх жил болох Азийн цомын урьдчилсан шатны нэгдүгээр шатанд оролцох 14 тоглогчийн нэрсийг албан ёсоор зарласан. Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагч Серби улсын мэргэжилтэн Александр Жоржевичийн FIBA-ын албан ёсны сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Өнөөдөр Шиан хотод Монгол улсын шигшээ баг тэдэнтэй эхний тоглолтоо хийх ба БНХАУ-ын шигшээ 2-р сарын 25-нд Парисын Олимпын эрхээ авсан, Азийн хүчирхэг багуудын нэг Японы шигшээтэй тоглохоор Токиог хотыг зорих билээ. БНХАУ-ын шигээ багийн жагсаалтад Жао Живэй, Абудушаламу Абудурексити, Ху Жинциу, Ху Мингхуан зэрэг олны танил туршлагатай тоглогчид багтсан бөгөөд ихэнх нь залуу шинэ тоглогчид гэдгээрээ онцлог байна. Эдгээр залуу ирээдүйтэй тоглогчдын дунд саяхан дэлхийн аваргад тоглосон Цүй Ёнши, төвийн тоглогч Юу Жайхао нар багтжээ. Тус багийн онцлох залуу тоглогчоор 2022 оны U18 Азийн цом, өнгөрсөн жил U19 насны ДАШТ-д оролцсоноос хойш ур чадвараараа олны анхаарлыг татсаар ирсэн өдгөө 18 настай Ян Хансен нэрлэгдэж байна.