MSports logo
Миягино дэвжээний бөх Хокүсэйхо Осаму /Э.Даваанинж/ сүмо бөхөөс хөөгдөх хүртэл шийтгүүлэх магадлалтай байна.
  • Э
    Энхмандах

    2 сарын 22

  • Миягино дэвжээний бөх Хокүсэйхо Осаму /Э.Даваанинж/ сүмо бөхөөс хөөгдөх хүртэл шийтгүүлэх магадлалтай байна.

    Мэргэжлийн сүмод барилдсан цагаасаа аварга цолонд хүрэх магадлалтай хэмээн яригдаж байсан Миягино дэвжээний бөх Хокүсэйхо Осаму /Э.Даваанинж/ дэвжээнийхээ бөхчүүдийг зодсон, дарамталсан шалтгаанаар сумо бөхийг карьер аа ердөө 22хон насандаа орхиж болзошгүй болоод байна.  

    Тэрээр 2001 оны 11 сарын 12-нд төрсөн, 22 настай, 204 см өндөр 180 кг жинтэй, Жонокүчи, Жонидан, Санданме, Макушита зиндаанд тус бүр 1 нийт 4 удаа түрүүлсэн. 3 удаа нэгч уналгүй  3 башё дарааллан түрүүлж байсан бөгөөд дараагийн Ёкозуна хэмээн яригдаж байсан боловч харамсалтай байдлаар сумо бөхийн замналаа дуусгаж болзошгүй нөхцөл байдалд ороод байна. Мөн түүний дэмжээний багш Миягино оёокатад /Хакухо М.Даваажаргал/ 2 зэрэглэл буурч, цалингаа хасуулах шийтгэл оноож болзошгүй байна. 

    Энэ талаар NHK телевиз дараах мэдээллийг нийтэлсэн байгааг орчуулж хүргэж байна.  

    "...Миягино дэвжээний тамирчин Хокүсэйхо Осаму нэг өрөөнд байсан бөхчүүдтэй харгис хэрцгий хандсан нь тогтоогдсон. Японы Сүмогийн Холбооны Дагаж мөрдөх хороо 2024.02.21-ний өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хуралдаж, түүний багш Миягиног /М.Даваажаргал/ хоёр зэрэг бууруулж, цалинг нь бууруулах, Кисэйхог /Э.Даваанинж/ зодог тайлахыг санал болгов.

    Албан ёсны шийтгэлийг 2024.02.23-ны өдрийн ээлжит бус Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Хокүсэйхо баруун өвдөгний гэмтлийн улмаас нэгдүгээр сард болсон тэмцээнийг дундаас нь өнжсөн. Багш Миягино түүнийг хагалгаанд оруулах төлөвлөгөөгөө зарлаж байх үед Хокүсэйхогийн хүчирхийллийн мэдээлэл гарч сошиал орчинд энэ тухай нийтлэгдсэн. Сүмогийн холбоо нөхцөл байдлыг нухацтай авч үзэн их аварга М.Даваажаргал тэргүүтэй бүх бөхчүүдийг дуудаж, байцаалт авч эхэлсэн бөгөөд хэрэг болсон газрын байршлыг тогтоосны дараа мөрдөн байцаалт үргэлжилсэн байна. Одоогоор хүчирхийллийн үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч сүмогийн ертөнцийн эх сурвалжууд "Бөхчүүдийг цохиж, галаар түлсэн үйлдлүүд гарсан гэж сонссон'' хэмээн бичиж байна. Дэвжээний гадуурх түүний муу авир нь асуудал ихтэйгээс гадна Миягино багш нь хүртэл түүнийг дасгалжуулах талаар эргэлзэж байсан гэнэ. Урьд нь Хокүсэйход дээрэлхүүлсэн өсвөрийн бөхчүүдийн эцэг, эх нь дэвжээний үүдээр дайран орж ширүүн эсэргүүцэл үзүүлсэн гэдэг. Мөн Какугийн нийгэмлэгийн дунд ''Хэзээ нэгэн цагт томоохон дуулиан дэгдээх болно...'' гэсэн ярианууд хүртэл гарсан байсан." хэмээн нийтэлсэн байна. 

    Эцсийн шийдвэр маргааш буюу 2024.02.23-ны өдөр сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар хуралдаж гарна.    

    Миягино дэвжээний бөх Хокүсэйхо Осаму /Э.Даваанинж/ сүмо бөхөөс хөөгдөх хүртэл шийтгүүлэх магадлалтай байна.
    Миягино дэвжээний бөх Хокүсэйхо Осаму /Э.Даваанинж/ сүмо бөхөөс хөөгдөх хүртэл шийтгүүлэх магадлалтай байна.