MSports logo
ESL Pro League S21-ийн хоёрдугаар шат маргааш эхэлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 6

  • ESL Pro League S21-ийн хоёрдугаар шат маргааш эхэлнэ

    Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League S21-ийн эхний шат өчигдөр өндөрлөлөө. $400,000 долларын шагналын сантай тус тэмцээний хоёр дахь шатанд дэлхийн чансаа өндөр 8 баг урилгаар орсон ба тэдний нэгт The MongolZ багтаж байна. Тус тэмцээн Швед улсын Стокгольм хотод зохион байгуулагдаж байна.

    Харин өчигдөр дууссан эхний шатанд erkaSt дасгалжуулагчтай FlyQuest баг хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн бол тэднийг хожсон TYLOO баг маргааш хоёр дахь шатанд өрсөлдөнө. 

    ESL Pro League S21-ийн хоёрдугаар шат маргааш эхэлнэ

    Эхний шатнаас шалгарсан 8 баг болон урилгаар оролцож буй 8 баг хоорондоо швейцарь системээр өрсөлдөнө. Бүх тоглолтууд Best of 3 журмаар болно. Оноогоор шалгарсан шилдэг 8 баг Плэй-оффт өрсөлдөх ба хасагдах шатны тоглолтууд 3-р сарын 13-аас эхлэн тоглох хуваарьтай байна.

    Тус тэмцээнд G2 Esports, Team Spirit, The MongolZ, Team Vitality, MOUZ, Natus Vincere, Team Falcons, Team Liquid зэрэг Дэлхийн Топууд өрсөлдөж байна.