MSports logo
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA 1xBet-тэй гурван жилийн гэрээ байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 6

  • Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA 1xBet-тэй гурван жилийн гэрээ байгууллаа

    Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ нь олон улсын спорт тааврын компани болох 1xBet-тэй албан ёсны түншлэл байгуулж, 2027 оныг дуустал хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.


    Энэхүү гурван жилийн хамтын ажиллагааны хүрээнд 1xBet нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөг, олон улсын тэмцээн уралдаануудыг дэмжин ажиллана. Улмаар Дэлхийд сагсан бөмбөгийн цар хүрээ, өсөлт хөгжилтөд хөшүүрэг болж, брэндээ дэлхий дахинд таниулах болно.


    

    quote

    Олон улсын спорт бооцооны тэргүүлэгч байгууллага 1xBet нь Дэлхийн томоохон спортуудын толгой байгууллагуудтай хамтран ажилладаг туршлагатай. Энэ удаа FIBA-тай хамтарсанаар сагсан бөмбөгт ихээхэн хөрөнгө оруулалт, нөлөөг үзүүлэх учиртай.

    Гэрээ байгуулснаар 1xBet нь FIBA-д харьяалалтай гишүүн орнуудын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын бүхий л тэмцээнийг ивээн тэтгэхээс гадна FIBA-ийн дижитал платформууд дээр байршиж, фэнүүдэд зориулан "Game Predictor" буюу тоглолтын үр дүнг таамаглах боломжийг олгох гэнэ.

    Түүнчлэн FIBA-гийн гол тэмцээнүүдэд дижитал сурталчилгааг нэгтгэх, 1xBet-д зориулсан зах зээлүүдийг өргөжүүлэх боломжийг нээх болно. FIBA нь 1xBet-ийн стратегийн төлөвлөгөөг дэмжих, тэдний дэлхийн түншүүдэд нэмэлт боломжуудыг санал болгох хэд хэдэн шинэлэг шийдлүүдийг туршиж байна.

    Мэдээж сагсан бөмбөгийн бүрэн бүтэн байдал, шударга өрсөлдөөнийг хангах үүднээс сагсан бөмбөгийн оролцогч талуудыг сургах, дүрэм, журмыг сахиулах тал дээр хатуу анхаарч ажиллана. 1xBet компани нь FIBA-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар нэгдэж, шударга бус тоглолт, элдэв хууран мэхлэлт, хууль бусаар бооцоо тавих зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, дэлхийн хэмжээнд спортын нэгдмэл байдлыг хангах зорилготой юм. Мөн 1xBet-ийн зүгээс шударга өрсөлдөөнтэй холбогдуулан тусгай алба ажиллуулан FIBA-тай нягт хамтран ажиллаж, тоглолт бүрийн үр дүнг нарийн хянаж, мэдээлэл цуглуулах, мөрдөх, үйл ажиллагаанд туслах болно.

    1xBet нь хөлбөмбөгийн томоохон клубүүд болох FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, Италийн Серие А, Африкийн хөлбөмбөгийн холбоо (CAF)-уудтай хамтардаг ба Цахим спортын "ESL" зэрэг олон улсын томоохон E-Sport-ын байгууллагуудтай ч мөн түншилдэг.

    1xBet-ийн тоглоомын албаны дарга Валерий Харитонов дээрх хамтын ажиллагааны талаар ярихдаа:

    quote

    "Бид 1xBet-ийн түүхэн дэх шинэ үе шатын босгон дээр байна. FIBA-тай гэрээ байгуулсан нь манай брэндийг сурталчлахад маш чухал боломжуудыг нээж өгч байгаа стратегийн алхам юм. Энэхүү түншлэл нь шүтэн бишрэгчдийн оролцоог нэмэгдүүлж, онцгой контент бүтээхэд тусална. Бид энэ спортод хайртай. Энэ спортыг мөн бүх тивд сагсан бөмбөгийг идэвхтэй сурталчлахад бэлэн байна" гэжээ.

    FIBA-гийн Медиа, Маркетингийн үйлчилгээний Ерөнхий захирал Фрэнк Леендерс: 

    quote

    "Бид 1xBet-ийг хамгийн отгон түншээрээ хүлээн авч байгаадаа баяртай байна. Ирэх гурван жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн аль алиныг нь дэмждэг түнштэй байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Хоёр байгууллага инноваци, технологи, манай спортын өсөлтийн төлөөх хүсэл тэмүүллийг хуваалцсанаар энэхүү түншлэл нь тоглоомыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна" гэв.

    FIВA-ИЙН ТУХАЙД

    FIBA нь дэлхийн сагсан бөмбөгийн удирдах байгууллага бөгөөд бие даасан үйл ажиллагаагаа явуулдагаас гадна 212 гишүүн орнуудтай. Олон улсын олимпийн хороо нь сагсан бөмбөгийн эрх бүхий цорын ганц байгууллага гэж хүлээн зөвшөөрдөг.

    1XBET-ИЙН ТУХАЙД

    1xBet нь спорт бет, бооцоот тоглоомын салбарт 17 жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Энэхүү компанийн үйлчлүүлэгчид нь олон мянган спортын арга хэмжээнд мөрий тавьж, спорт бооцооны тоглоом тоглодог. Мөн гар утасны аппликейшн нь 70 хэл дээр байдаг. Тус компани нь мэргэжлийн нэр хүндтэй шагналуудад удаа дараа нэр дэвшиж, ялагч болсон бөгөөд дэлхий даяар 3 сая гаруй тоглогч сар бүр зочилдог.