MSports logo
ТОМАС БАХ СӨҮЛД ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ОРОЙН ЗООГ БАРИЛАА
  • А
    Админ

    10 сарын 17

  • ТОМАС БАХ СӨҮЛД ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ОРОЙН ЗООГ БАРИЛАА

    Үндэсний олимпийн Хороодын Холбооны Ерөнхий Ассамблей 10-р сарын 19, 20-нд Сөүлд болно. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор БНСУ-д хүрэлцэн ирж, тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёолтой оройн зоогт барилаа. 2013 оноос хойш ОУОХ-ыг удирдаж байгаа Томас Бах Өмнөд Солонгосын нийслэл Сөүл дэх “COEX” конвенцийн төвд болох Үндэсний олимпийн Хороодын Холбооны ассемблейн үеэр төлөөлөгчдөд илтгэл тавихаар төлөвлөж байна. Ерөнхий ассамблей эхлэхээс өмнө Бах, Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Робин Митчелл, Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Юй Зайкин, ОУОХ-ны Ёс зүйн хорооны дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун нар ерөнхийлөгчийн ордонд Юнтой оройн зоог барьсан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлж байна.

     

     Ноён Юн Сук Ёол энэ оны тавдугаар сард Мүн Жэ Инийг орлож Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болсон юм. Спортын удирдлагуудтай хийсэн яриа хэлэлцээний үеэр Юн Сөүл хотноо зохион байгуулагдах гэж буй Ерөнхий Ассемблейн чуулганд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, "Олимпийн энх тайван, эвлэрлийн бэлэг тэмдэгийг нэгэн цагт спортоор дамжуулан хэрэгжүүлэхийн тулд цар тахал болон олон улсын маргааны улмаас хүн бүр асуудалтай тулгарсан үед Үндэсний олимпийн Хороодын Холбооны хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийг гүнээ үнэлж байна" гэжээ. Өмнөд Солонгос анх 2020 онд Үндэсний Олимпийн Хороодын цугларалт хийх ёстой байсан ч COVID-19 тахлын улмаас уг арга хэмжээг цуцалж, 2021 онд Крит рүү нүүсэн. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах энэ сарын эхээр Камбожид болсон Азийн Олимпийн Зөвлөлийн Ерөнхий Ассамблейд, Чилид болсон Панам Спортын нэгдсэн чуулганд мөн оны эхээр Европын Олимпийн Хороо болон Далайн Үндэсний Олимпийн Хороодын уулзалтад биечлэн оролцож, үг хэлсэн билээ. 

     
    Бах Сөүлд хийх айлчлалынхаа үеэр "Гангвон-2024" залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хороотой мөн уулзсан байна. Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чо Ён Ман, Солонгосын Спортын зөвлөлийн дарга Ли Ки Хён, Рю Сын Мин нар буюу ОУОХ-ны гишүүд, Гангвон 2024 тэмцээний ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чул Мин нар оролцож, бэлтгэл ажлын талаар үг хэлжээ. Гангвон 2024 оны 1-р сарын 19-өөс 2-р сарын 1-ний хооронд 4 дэх удаагийн Залуучуудын өвлийн олимпийг зохион байгуулах бөгөөд ойролцоогоор 1900 тамирчин оролцох төлөвтэй байна. Бах ANOC-ийн Ерөнхий Ассамблейн чуулганы өмнө Японы нийслэлд болсон Олимп, Паралимпийн нэг жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Токио руу явах байсан ч "хуваарийн шалтгааны улмаас" татгалзсан юм. 2020 оны 10-р сард Бах Сөүлийн энх тайвны шагналыг хүртсэн бөгөөд үүнд Олимпийн дүрвэгсдийн сан болон бусад гурван нийгмийн буяны байгууллагад хандивласан 200,000 долларын шагнал багтаж байв.

     

    Н.Бэлгүүн