MSports logo
ДРЭЙМОНД ГРИН ЖОРДАН ПҮҮЛИЙН ЦОХИЛТЫН ДАРАА УАРРИОРСЫН ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХАРИУД "БИ МЭРГЭЖЛИЙН ХҮН" ГЭЖ ХЭЛЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 13

  • ДРЭЙМОНД ГРИН ЖОРДАН ПҮҮЛИЙН ЦОХИЛТЫН ДАРАА УАРРИОРСЫН ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХАРИУД "БИ МЭРГЭЖЛИЙН ХҮН" ГЭЖ ХЭЛЖЭЭ

    Дрэймонд Грин Голден Стэйт Уарриорс багт эргэн нэгдсэн бөгөөд түүнийг багийн анд Жордан Пүүлийг цохисны дараа шуугиан дэгдсэн. Түүний хувьд пүрэв гарагт багаа орхисноосоо хойш анх удаа сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Гринийг эзгүй байхад Уарриорсын ахлах дасгалжуулагч Стив Керр Гринд торгууль ногдуулна гэж мэдэгдсэн юм. Одоогоор түүнд торгуулийн шийтгэл хүлээгээгүй ч түүний багтай хийх ирээдүй нь бүрхэг хэвээр байна. Ширүүн хэрүүл маргаан дунд нүүр рүү нь цохисон хүнтэй мөр зэрэгцэн тоглох өнөөгийн сорилтуудын тухайд сэтгүүлчид асуухад Грин өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг онцлон хэлжээ. Тодруулбал, Дрэймонд Грин Уарриорстай хийсэн анхны бэлтгэлээ хийснийхээ дараа Жордан Пүүлтэй хийсэн "бизнесийн харилцааныхаа" талаар ярьжээ. "Жордан бол мэргэжлийн хүн, би бол мэргэжлийн хүн. Бидэнд хийх ажил байна. Бид ялахын тулд чадах бүхнээ хийх болно, миний бодлоор энэ бол хамгийн чухал зүйл." гэв. 

     
    Грин энэ улиралд Уорриорстой 25.8 сая долларын цалинтай гэрээтэй хэвээр байна. Үүний дараа түүнд ирэх улиралд 27.6 сая долларын тоглогч авах сонголт байгаа бөгөөд энэ улирал хэрхэн явагдахаас статус нь шалтгаална. Үүний зэрэгцээ Уарриорс Пүүлд гэрээ сунгах ёстой байгаа юм.  Ирээдүйн талаарх түүний төлөв байдлын талаар сэтгүүлчид асуухад Грин багтайгаа сунгалт хийнэ гэж төсөөлөөгүй байгаагаа хэлээд сонголтоо хэрэгжүүлэх эсэхээ шийдээгүй хэвээр байгаага илэрхийлжээ.

    Дрэймонд Грин : "Энэ жилийн тухай миний ерөнхий төсөөлөл бол би энэ жил лигийн тэмцээнд түрүүлэхийг хичээж байна. Надад ирэх жил хүртэлх гэрээ бий. Бид бүгдээрээ аваргын цомыг авах зорилготой. Миний бодлоор гэрээ эсвэл сунгалтаар бид бэлтгэлээ эхлүүлсэн, би энэ талаар анх ярьж байсан. Үнэнийг хэлэхэд, энэ нь би энд буцаж ирэхгүй гэсэн үг биш, зүгээр л бид энэ жил сунгалт хийхгүй гэж бодож байна.  Бүх тоглогчид гэрээний асуудлыг зохицуулах ёстой арга замаар нь зохицуулдаг. Үүнийг хүн болгонд яг хэзээ, яаж гэж хэлж чадахгүй." гэсэн байна.

     

    Н.Бэлгүүн