MSports logo
The MongolZ баг өнөөдөр Плэй-оффт шалгарах эрхийн төлөө чухал тоглолт хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 10

  • The MongolZ баг өнөөдөр Плэй-оффт шалгарах эрхийн төлөө чухал тоглолт хийнэ

    ESL Pro League S21-ийн хоёрдугаар шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана.

    Өчигдөр The MongolZ баг Team Spirit багт хожигдож, 2-1 амжилттай болсон. Харин хоёрдугаар шатанд 3 хожил авсан Team Spirit, Team Vitality багууд тэмцээний дараагийн шатанд шалгарсан бол 3 хожигдол амссан TYLOO, MIBR багууд тэмцээнийг өндөрлүүлээд байна.

    Өнөөдөр 2-1 үзүүлэлттэй 6 баг нь хоорондоо, 1-2 үзүүлэлттэй 6 баг нь хоорондоо тус тус тоглох болно.

    The MongolZ багийн хувьд 2 хожил 1 хожигдолтой яваа бөгөөд өнөөдрийн учраанд Францын 3DMAX багийн эсрэг тоглохоор учраа таарлаа.

    Өнөөдрийн хувьд өмнөх тоглолт гэж байхгүй ба тоглолт 20:30 цагаас эхэлнэ.


    Хоёр багийн Статистик үзүүлэлтүүд:

    The MongolZ баг өнөөдөр Плэй-оффт шалгарах эрхийн төлөө чухал тоглолт хийнэ
    The MongolZ баг өнөөдөр Плэй-оффт шалгарах эрхийн төлөө чухал тоглолт хийнэ

    Францын ЗDMAX багийн хувьд Дэлхийн чансаанд 16-т эрэмбэлэгддэг. The MongolZ багтай өнгөрсөн жил тус багтай 4 удаа учраа таарсан ба нийт 4-4 MAP-ын хожилтойгоор тус бүр 2-2 харьцаатай ялалт байгуулжээ. Өнөөдөр тэдний ялалтын цувралыг үгүй хийж, Плэй-оффт шалгарах болтугай.

    The MongolZ баг өнөөдөр Плэй-оффт шалгарах эрхийн төлөө чухал тоглолт хийнэ

    Амжилт хүсье TEAM MONGOLZ

    The MongolZ баг өнөөдөр Плэй-оффт шалгарах эрхийн төлөө чухал тоглолт хийнэ