Монгол улсад сагсан бөмбөг лигийн түвшинд хөгжиж энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Эдгээр 30 жилд лигийн хөгжил жил ирэх тусам шат ахисаар өнөөдөр хамгийн олон үзэгчтэй, багууд нь хамгийн олон үнэнч хөгжөөн дэмжигчидтэй, тоглолтын ордон дүүрэн үзэлттэй тоглолтууд маш ширүүн өрсөлдөөнтэй болсоор байна.
Сүүлийн 3 жилийн хувьд Сагсан бөмбөгийн хөгжилд Уранган ХХК томоохон хувь нэмэр оруулж 3000 хүний суудалтай ордон барьсанаар бид Лигийн тоглолтыг тав тухтай үзэх болсоноос гадна олон улсын тоглолтыг нутагтаа хүлээн авч тоглуулах боломжтой болсон.