Цахим спортын хамгийн том төрөл Counter strike 2 тоглоомын энэ жилийн эхний хагас тун өрсөлдөөнтэй өндөрлөлөө. Эхний улирлын сүүлийн зохион байгуулалт IEM Cologne Major 2026 тэмцээн нийт хорин өдрийн турш үргэлжилсний эцэст аварга багаа тодрууллаа. Дэлхийн шилдэг 32 баг оролцсон энэ тэмцээний эцэст TEAM Falcons баг түрүүлж дэлхийн аваргууд боллоо.
Мажор тэмцээний аварга Team Falcons
6 сарын 22
Мажор тэмцээний шинэ аварга TEAM Falcons нь IEM Cologne Major 2026 тэмцээний гуравдугаар шатнаас оролцсон. Тэд энэ шатдаа G2, Monte, NAVI гэсэн багуудыг ялж харин BetBoom ялагдаж 3-1 гэсэн амжилттай дараагийн шат руу шалгарсан.
Хасагдах шатны эхний тоглолтоо тэд өмнөх мажор тэмцээний аварга, энэ тэмцээний хамгийн хүчирхэг баг болох Vitality багтай тааран тоглосон. Тэд энэ тоглолтоо 2-1 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулж дараагийн шат руу шалгарсан. Шөвгийн дөрвийн тоглолтоо мөн адил энэ тэмцээний гол багуудын нэг Spirit багтай тааран тоглосон. Spirit баг нь энэ тэмцээнд нийт долоон тоглолт хийхэд нэг ч хожигдоогүй гэсэн гайхалтай үзүүлэлт үзүүлж байсан баг юм. Энэ тоглолтын үр дүнд 2-1 гэсэн харьцаатай Team Falcons ялалт байгуулж мажор тэмцээний гранд финалд шалгарсан юм.
Мажор тэмцээний гранд финалын тоглолт Team Falcons болон FURIA багуудын хооронд бэст оф тав тоглолт хийх байсан. Энэ тоглолтын үр дүнд 3-0 гэсэн үр дүнтэйгээр мажор тэмцээний аварга баг болж байна. Team Falcons багийн хувьд энэ онд болсон тэмцээнүүдэд өндөр амжилтууд гаргаж байсан хэдий ч аварга баг гэж дуудуулж байгаагүй юм. Харин тэд мажор тэмцээнд түрүүлснээр аваргууд хэмээн дуудуулахаар болжээ. Багийн мэргэн бууч mONESY тэмцээний шилдэг тоглогч боллоо.
Багийн гишүүд болох NiKo болон Karrigan нарын хувьд одоогоос арван жилийн өмнө нэг багт хамт тоглож байсан бөгөөд 2016 онд болсон Бостон мажор тэмцээний гранд финалд шалгарч байсан ч тухайн үедээ хожигдож байсан юм. Харин арван жилийн дараа тэд дутуугаа дүүргэж мажор тэмцээний аваргууд болж байна.
Харин FURIA багийн хувьд энэ тэмцээнд гайхалтай амжилтуудыг үзүүлсэн. Хэдий тэд хоёрдугаар байраар тэмцээнийг өндөрлүүлж байгаа ч энэ спортын эхний улиралд өөрсдийгөө батлан харуулж чадлаа. Дараагийн улиралд илүү хүчтэй эргэн ирнэ хэмээн тэмцээний дараа хэлсэн юм.





