Энэ жилийн эхний мажор тэмцээний аварга багаар тодорсон Team Falcons багийн тоглогч mONESY тоглолтын дараа сэтгүүлчдэд өөрийн сэтгэгдэл, багийн гишүүдийн тухай юу гэж ярив, аварга болсны дараах сэтгэгдлийг хүргэж байна.
Мажор тэмцээний шинэ аварга, шилдэг тоглогч mONESY
6 сарын 22
Сэтгүүлч: Юуны түрүүнд чамд баяр хүргэе. Чи яг одоо мажорын аварга мөн шилдэг тоглогч боллоо. Хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ?
mONESY: Юуны өмнө маш их сэтгэл хөдөлж байна. Мөн маш ихээр ядарсан байна. Би аварга болсондоо итгэж чадахгүй байна. Юутай ч бид эцэст нь чадлаа.
Сэтгүүлч: Сүүлийн хэдэн сар танай багийн хувьд хүндхэн өнгөрлөө. Олон тэмцээний финалд хүрсэн ч түрүүлж чадаагүй шүү дээ. Энэ ялалт танай багийн хувьд ямар утгатай вэ?
mONESY: Юуны өмнө багийнхаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Тоглолт дундуур, тоглолтын гадна ч тэд маш сайн ажилсан. Бид маш олон цаг зарцуулж, харанхуйд бэлтгэл хийсний эцэст мажор тэмцээн дээр гэрэдтэж чадлаа. Энэ бол бид хэзээ ч бууж өгөөгүй гэсэн үг юм.
Сэтгүүлч: Эцэст нь аварга болоод шилдэг тоглогчийн шагнал авах хэр байна.
mONESY: Мэдрэмжээ тайлбарлахад хэцүү байна. Гэхдээ хамгийн их баярлаж байгаа зүйл бол NiKo. Би өөрийнхөө төлөө баярлаж байгаагаасаа хэд дахин илүү түүний төлөө баяртай байна. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд NiKo маш урт зам туулсан.
Сэтгүүлч: Тоглолтдоо ялалт байгуулсны дараа NiKo руу харах мөчид ямар байсан бэ?
mONESY: Үнэнийг хэлэхэд би яаг юу болсныг санахгүй байна. Би NiKo-г үсэрч байхыг харсан. Дараа нь тэр над руу хараад инээмсгэлсэн. Тэгэхэд бид ингэж инээхийн төлөө хөдөлмөрлөсөн юм байна гэж бодсон.
Сэтгүүлч: Karrigan-тай нэг баг болоод хоёр сар болсон байна. Тэгээд мажор тэмцээний аваргууд болж чадлаа.
mONESY: Karrigan-тай нэг баг болоод бид гурван тэмцээний финалд шалгарч, нэгд нь түрүүллээ. Хагийн түрүүнд энэ амжилтай үргэлжлүүлэхийг хүсэж байна. Бидний хөдөлмөр үр дүнгээ өгсөн, цаашдаа ч ийм байх болно. Мэдээж Karrigan-д ямар нэгэн онцгой зүйл бий. Мөн тэр NiKo-той хамт дуусгаж амжаагүй ажлаа дуусгасанд баяртай байна.
Сэтгүүлч: Гэр бүлийнхэндээ хандаж юу хэлмээр байна.
mONESY: Энэ аренад миний ах болон түүний эхнэр ирж намайг дэмжсэн. Үүнд би маш их баяртай байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүлдээ баярлалаа. Та бүхэндээ маш ир хайртай шүү. Би тэднийг баярлуулахыг маш ихээр хүсдэг байсан, өнөөдөр тэр мөрөөдөл минь биеллээ.
Сэтгүүлч: Энэ тэмцээнд түрүүлэх хүртэл хүнд тоглолтууд хийлээ. Энэ талаар?
mONESY: Би энэ аваргын цомыг хялбар аргаар биш, яг ийм байдлаар өргөсөнд баяртай байна. Бид дэлхийн шилдэг багуудыг хожлоо мөн финалд хамгийн шилдгийг нь ялахыг хүсдэг байсан. Бид Vitalty, Spirit мөн финалд хүрсэн FURIA-г буулган авлаа. Энэ мэдрэмжийг хэзээ ч мартахгүй байх.
Ингэснээр Team Falcons багийн шилдэг тоглогч mONESY:
BLAST Premier World Final 2022 тэмцээний MVP, IEM Dallas 2024 тэмцээний MVP, BLAST Premier World Final 2024 тэмцээний MVP, ESL Pro League Season 22 тэмцээний MVP (2025), BLAST Rivals Season 2 MVP тэмцээний (2025) мөн нэмэгдэж IEM Cologne Major 2026 тэмцээний MVP болж байна.
Мөн 2022 оны шилдэг залуу тоглогчийн шагнал, 2022 оны шилдэг тоглогчийн шагнал, 2024 оны шилдэг мэргэн буучийн шагнал мөн жил болгон зарладаг дэлхийн шилдэг 20 тамирчинд 2022 онд долоодугаар байр, 2023 онд дөрөвдүгээр байр, 2024 онд хоёрдугаар байр, 2025 онд дөрөвдүгээр байранд орсон гэх шагналуудыг ердөө 21 насандаа хүртээд байна.





