Монголын спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно 2023” шагнал гардуулах ёслолын ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын "Corporate Concert Hall"-д зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн буюу 20 дахь удаагийн “Бөртэ чоно” наадам 16 номинацаар шилдгүүдээ шалгаруулж, хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон. Харин жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан билээ.