Лос Анжелес Доджерс багийн супер од Шохей Охтани MLB гэлтгүй бейсболын ертөнц дэх дээд амжилтуудыг эвдсээр байна. Охтани 9-р сарын 19-нд Майами Марлинс багийн эсрэг нэг улиралд 50/50 гүйцэтгэсэн түүхэнд дэх анхны тоглогч болсон. Тус түүхийг өөртөө шингээсэн бейсболын бөмбөгийг хэн барьж авсан, хэн эзэмших эрхтэй вэ гэдэг дээр олон маргаан дагаж байсан ч эцэст нь “Goldin Auctions” спортын дуудлага худалдааны компани үнэ хаялцуулахаар болсон юм.
Шохэй Охтанигийн цохисон бөмбөг тоглолтын талбайгаас гарч, хөгжөөн дамжигчдын хэсэг рүү цөлөгдсөн ба түүнийг барь авахын тулд үзэгчид ширээ, сандлаа дайран гарч бөмбөгийг авахыг тулд улайран тэмцэж байсан юм. Эцэст нь талбайн хамгаалалтын албаныхан нэн даруй бөмбөг авсан эрхмийг дагуулан, баталгаажуулж, долоо хоногийн дотор Голдин руу авчирчээ.