MSports logo
Д.Доржнамжим дөрвөн жил дараалан улсын аварга боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 13

  • Д.Доржнамжим дөрвөн жил дараалан улсын аварга боллоо

    2025 оны Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний Хүндийн өргөлтийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 89 кг-ын медальтнууд тодорлоо. Энэ жинд нийт есөн тамирчин өрсөлдсөнөөс Ган Спорт төвийн багш, дасгалжуулагч, тамирчин ОУХМ Д.Доржнамжим нийлбэр дүнгээр 265 кг-ыг өргөж, бусдаасаа хол зөрүүтэй түрүүллээ. Түүний хувьд сүүлийн гурван жил дараалан улсын аварга болсон ба өнөөдөр ийнхүү 4 дэхь удаагаа түрүүлж байна. Мөн 2022 оны улсын аварга, спортын мастер О.Буянтогтох мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тус тэмцээнээр “Уран шивээ” ХХК-ийн залуу тамирчин У.Мөнхбаяр УАШТ-ээс анхны медалиа хүртэж, спортын дэд мастерын болзол хангасан юм.

    Д.Доржнамжим дөрвөн жил дараалан улсын аварга боллоо

    89 кг-д

    1.Д.Доржнамжим (Ган спорт төв) 115+150=265 кг

    2.О.Буянтогтох (Самбуу сан) 103+138=241 кг

    3.У.Мөнхбаяр (Уран Шивээ ХХК) 103+137=240 кг