MSports logo
КАТАР ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД 766,000 ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВААД БАЙНА
  • А
    Админ

    12 сарын 8

  • КАТАР ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД 766,000 ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВААД БАЙНА

    Катар улс ДАШТ-ий эхний хоёр долоо хоногт бараг 766,000 зочин, хөл бөмбөг сонирхогчдыг хүлээн авчээ. Анх Катарчууд 1.2 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөж басйан билээ.  Зохион байгуулагчдын зүгээс арваннэгдүгээр сарын 24-28-ны хооронд буюу өдөр бүр дөрвөн тоглолт тоглодог хэсгийн тоглолтод зочдын хамгийн их тоо гарах магадлалтай гэж мэдэгдэж байсан юм.  12-р сарын 18-нд дуусах дэлхийн аваргын тэмцээнийг Катар улсын найман цэнгэлдэх хүрээлэнд 1.33 сая тоглолтын тасалбар эзэмшигч, 3.09 сая тасалбар борлуулсан байна.

    Ройтерс агентлагийн мэдээлснээр, жуулчдын шилжилт хөдөлгөөн нь тус улсын оршин суугч гурван сая хүн амд 25 хувиар нэмэгдсэн бөгөөд үүний ердөө 10-12 хувь нь Катарчууд юм. Катар Персийн булангийн орнуудын иргэд болон оршин суугчдын нэвтрэх хязгаарлалтыг цуцалсны дараа Катарт сүүлийн тоглолтуудыг үзэхээр нэмэлт зочид ирэх төлөвтэй байна.  Тоглолтын өдрүүдэд бүх цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга хүртэл Арабын соёлын идэвхижилүүд нь хөгжөөн дэмжигчдийн замыг гэрэлтүүлж, нүдийг хужирлаж байна.

    Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй нэгдэж, урлаг, хөлбөмбөгт хамтын хүсэл сонирхолыг илэрхийлж байгаа жуулчид сэтгэл догдолж байна.  Ойрхи дорнод, Катарын бүс нутагт ирсэн фанатууд Араб, Катарын соёлтой танилцаж, шинэ содон зүйлсэд сэтгэл хангалуун хандаж байна. Ялангуяа хэл, хувцас гэх мэт онцлог соёлууд нь жуулчдын анхаарлыг ихэд татаж байна. Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй хөлбөмбөг сонирхогчид 2018 оны ДАШТ-д зарцуулсан нийт зардлыг 89 хувиар давахад ойрхон байна гэж мэдээлж байна. Фанат, жуулчид бэлэн мөнгөнөөс илүү виза карт ашиглаж байгааг нутгийн иргэд онцолж, фанатууд дижитал төлбөрийн аргыг илүүд үздэгийг харуулж байна гэж мэдэгдэж байгаа юм. 

     

    Н.Бэлгүүн