MSports logo
“UEFA Nations League" Нидерланд 2-2 Испани
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 21

  • “UEFA Nations League" Нидерланд 2-2 Испани

    “UEFA NATIONS LEAGUE” тэмцээний шөвгийн 8-н эхний тоглолтууд болж өнгөрлөө. Улбар шарууд талбай дээрээ Испанийн шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Тоглолт эхлээд 9’ Испанийн шигшээ багийн залуу хагас хамгаалагч Pedri-н дамжуулалтаар N.Williams тоглолтын гоолын салхийг нээлээ. Улмаар тоглолтын 28’ талбайн эздийн довтолгоо J.Kluivert-н дамжуулалтаар C.Gakpo гоол оруулснаар тоглолтын эхний хагас 1:1-н харьцаатай өндөрлөв.Тоглолтын 2-р хагас эхлээд ердөө 39дэх секундэд талбайн эздийн J.Frimpong-н дамжуулалтаар T.Reijnders гоол оруулж 2:1 болгон тэргүүллийг авч чадлаа.Харамсалтайн тоглолтын 81’ талбайн эздээс J.Hato улаан картаар торгуулж багаа хүн дутуу үлдээж үүнийг нь тоглолтын 90+3’ дээр N.Williams-н цохилтыг хаалгач хаасан боловч ойж ирсэн бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн M.Merino гоол болгосноор тоглолт 2:2 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөлөө.

    Хариу тоглолт Монголын цагаар 3сарын24 03:45 цагаас болно.