MSports logo
ВОЛЕЙБОЛЫН ДЭЭД ЛИГИЙН 1-Р ТОЙРГИЙН ТОГЛОЛТУУД СПОРТЫН ТӨВ ОРДОНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 18

  • ВОЛЕЙБОЛЫН ДЭЭД ЛИГИЙН 1-Р ТОЙРГИЙН ТОГЛОЛТУУД СПОРТЫН ТӨВ ОРДОНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    Монголын волейболын дээд лигийн энэ жилийн өрсөлдөөн 10-р сарын 10-нд эхэлж, 1-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна. 2022 оны дээд лигийн тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 9 багийн тоглогчид өрсөлдөж байна. Тэмцээн нийт 3 тойрог явагдана. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн ангилалд Хилчин-Алтайн барс клуб 3 хожил, 1 хожигдолтойгоор, Хасу Мегастарс клуб 4 хожил 1 хожигдол, Натур Мед 3 хожил 1 хожигдолтойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол Минжит Булган, Баянхонгор, Өмнөговь Шанх Транс, клубүүд тус бүр 2 хожил, 2 хожигдол, Тэнүүн Огоо клуб 1 хожил, 3 хожигдолтой, харин Эрчим БВТ клуб 1 ч хожилгүй, 4 хожигдолтойгоор хүснэгтийн сүүл мушгиж байна. Өнөөдөр буюу лхагва гарагт Минжит Булган, Хасу Мегастарс клубын тоглолт 12 цагаас, Натур Мед, Баянхонгор клубын тоглолт 14 цагт, Тэнүүн Огоо, Хилчин Алтайн Барс клуб 16 цагт, Өмнөговь Шанх Транс, Эрчим Бивити клубүүд 18 цагаас явагдах хуваарьтай байна.

     

    Өнөөдрийн эхний тоглолт Минжит Булган, Хасумегастарс багуудын хооронд болсон. Минжит Булган багийн хувьд шинэ баг бүрэлдэхүүн бөгөөд дээд лигийн багуудад тоглоогүй тоглогчдийг багтаа нэгтгээд зогсохгүй Өмнөд Солонгост тоглож байсан хоёр Монгол тоглогчийг эгнээндээ нэгтгэжээ. Тус багийн легионер тоглогчдын хувьд Канад улсын хоёр тамирчин байгаа юм. Хэдий шинээр лигийн ам бүлд нэмэгдсэн ч тэд өнгөрсөн улирлын лигийн аваргын мөнгөн медаль хүртсэн Хасу Мегастарс клубтэй өнөөдөр өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, гурван сетийн дараах байдлаар 3-1-ийн харьцаатайгаар Хасу Мегастарс хожил байгууллаа. Хасу Мегастарс клуб одоогийн байдлаар хүснэгтийн тэргүүлэгчдийн тоонд нэрлэгдэж байна.

    Харин дээд лигийн эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд Улаанбаатар клуб 15 оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна. Улаанбаатарын араас Хөвсгөл-Эрчим клуб 11 оноотойгоор, Хобби Эйс клуб 8 оноотой, Энагурэ-Террамед, Тэнүүн-Огоотус бүр 7, Хилчин 6, Хашхан-Өвөрхангай 5, Хөвсгөл- Шинэ үе 4 оноотой яваа бол Уурхайчин клуб хүснэгтийн сүүл мушгиж байна. Волейболын дээд лигийн нэгдүгээр тойргийн тэмцээн 10-р сарын 25-нд өндөрлөнө.

    Н.Бэлгүүн